Tuesday, February 24, 2009

Сар шинийн мэндийг дэвшүүлье!

Сайн байцгаана уу?

Сайхан битүүлж байна уу? Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэж , түмнээрээ түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье !
Найзууддаа ирж буй ямар ч билээ үхэр жилдээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье !
Сайхан шинэлээрэй.

Friday, February 20, 2009

Railcom-аас blogspot.com, blogger.com blockshot ...

Хэдэн өдөр орье гэсэн болохгүй байсан гайхаад л сууж байлаа. Тэгсэн ajaxmaa.blogspot.com гээд баахан компаниудын системийн цоорхойтой талуудыг ил болгосны төлөө, бусад хүмүүст уншуулахгүйн тулд монголын интернетийн гарц Railcom-аас blogspot,blogger.com-уудыг блокдсон гэж уншлаа. Сонин л юм ганц хүний блогийг хүмүүст уншуулахгүйн тулд ингэх ч гэж дээ. Алдаа мадгийг нь хэлсэн хүнд баярлах атал ийм юм хийгээгүй л гэж найдяа.

Дэлгэрэнгүйг : Энд дарж үзнэ үү.

Thursday, February 19, 2009

NBA All Star Games - Phoenix 2009 part2

Сайн байцгаана уу?
Нэгэнт эхэлсэн ажлаа нэг мөсөн болгохлээр шийдлээ. Урьд нь Rookie Challenge, Slam Dunk Contents, 3 Point Shootout, Shooting*Star-ын талаар бичсэн бол одоо эхлээд H.O.R.S.E-ын талаар бичьюу.

H.O.R.S.E гэдэг тэмцээн маань энэ жилээс эхлэн анх удаагаа зохиогдож байгаа бөгөөд түүнийг GEICO компанийн нэрэмжитээр зохиогдож байгаа юм байна. Энэхүү бидний тоглодог "илжигдэх" тоглоомтой адилхан ба үүнд
Atlanta Hawks - Joe Johnson
Oklahoma City Thunders - Kevin Durant (Rookie Challenge M.V.P)
Memphis Grizzles - O.J.Mayo нар оролцсон бөгөөд үүнээс эхлээд Joe Johnson Kevin Durant-г "дагаж" байсан бөгөөд 2 удаа шидсэн газраас нь шидээд алдсан учир эхлээд хасагдав. Дараа нь Durant , Mayo хоёр хоёулаа 1,1 удаа алдсан байсан бөгөөд 3 зайнаас Durant-ын гайхалтай шидэлт орсон бөгөөд дагагч нь алдсанаар ялагч боллоо.



Дараагийн тэмцээн бол "Жинхэнэ" NBA All Star Game

Яааг үнэн бүрэн эхээр үзээгүй ээ. Тэгэхдээ мэдээж мэдээнээс яаж хоцрохов, тоймноос нь үзсэн. Энд "Бүх Оддын тоглолтын загалмайлсан эцэг" гэгддэг Shaq-ын Dance-г тавилаа.



мөн энэхүү тоглолтонд олон жилийн M.V.P-ын маргаантай байдаг Коби, Шак 2-ын маргааныг тасалж 2ууланд M.V.P өгсөн болно.



Мөн энэхүү тоглолтонд
East: James 20, Wade 18+5 assist, Pierce 18, Howard 13+8rebound+3block,Garnett 12,Lewis & Allen 8, Harris 6, A.I 2, Granger 2

West : Bryant 27+4rebound+4assist+4steal, Stoudemire 19,O'Neal 17+5rebound+3assist,Paul 14+7rebound+14assist,Roy Parker&Gasol 14,Nowitzki 8 , D.West & Duncan 6 , Billups 5, Yao - 2 оноо тус тус авсан болно.

Дэлгэрэнгүй статистикийг энд дарж авна уу.

Monday, February 16, 2009

Дискрет математик - мт201

Зиак энд Дискрет математикийн 2 ба 3 бие даалт. Жич : Би Дискрет үздэггүй, Эбийн блогоос авлаа. Зарим нэг хүнд хэрэг болж магадгүй гэж бодоод тавилаа. Хэрэг болсон нэгэнд нь хэрэгтэй л эд байх.

http://rapidshare.com/files/169190111/MT201.rar.html

Мэдээллийн эх сурвалж : www.enkhs.wordpress.com

Friday, February 13, 2009

Happy Valentine's Day !

Сайн байцгаана уу? Маргааш найзуудтайгаа заал авъя гэсэн чинь нээрээ 2 сарын 14 чинь Валентийн баяр юм байна шд. Double гарууд нь ирэхгүй болов оо. Мань мэтийн Single-ууд нь Single-уудтэйгээ цуг гомо ч юм шиг заал авч тэмдэглэхээс ... хэхэ, Ингэхэд хараад байхнээ, маргааш манай найзууд Single болон Double гэсэн 2 төлөвт хуваагдах шинжтэй.

Аа нээрээ мартах шахлаа. Бүх хосуудадаа гэгээн Валентийн баярын мэнд хүргэе.

Wednesday, February 11, 2009

Аль сургуулийн охидууд хамгийн хөөрхөн вэ?

Сайн байцгаана уу? cdeq-ээр юм үзэж явж байгаад нэгэн хөгжилтэй мэдээлэл оллоо. Хэхэ
Тэгсэн энэхүү санал асуулганд нийт 193 хүн оролцжээ. Үүнээс :
96 хүний санал буюу 49,7% - Хүмүүнлэг
55 хүний санал буюу 28,5% - ШУТИС
15 хүний санал буюу 7,8% - МУИС
9 хүний санал буюу 4,7% - Бусад
8 хүний санал буюу 4,1% - СЭЗДС
7 хүний санал буюу 3,6% - СУИС
3 хүний санал буюу 1,6% - ХААИС тус тус оржээ. Дурак гэж хүмүүнлэгт ордог байж. :P

Мэдээллийн эх сурвалж : www.cdeq.mn , Энд дарж тодорхой мэдээллийг үзнэ үү. :)

Monday, February 9, 2009

HTML (эхлэл)

Сайн байцгаана уу? Энэ удаа HTML-ын талаар өөрийнхөө өчүүхэн мэдлэгээс хуувалцах гэсийнмаа. :)
HTML гэдэл бол Hyper Text Markup Language юм. Энглиш дээ муу учраас орчуулагыг нь мэдэхгүй ээ.
HTML гэдэг бол прорамчлалын хэл биш бөгөөд тэмдэгт мөрний хэл(markup tags) юм. Бас нэг өөр хичээл дээр програмчлалын хэл бөгөөд интернет орчны програмчлалын хэл гэж хэлэхийн өөрийн биеэр сонссон ажгуу.
Тэмдэгт мөр маань тагнуудаас тогтдог. Өөрөөр хэлбэл HTML буюу вебийг бүтээгч маань тэмдэгт мөрнүүдээс тогтоно.
HTML-г ашиглахад жирийн notepad болон notepad++-аас гадна Macromedia Dreamweaver гэж программ бий. Энэ нь баахан таг бичиж байснаас хамаагүй амар, дээр нь хөдөлгөөнт дүрс,дуу зэрэг гэх мэт хамаагүй илүү нэмэлт агууламжуудтай юм. Аа нээрээ мартах шахлаа. Хадгалахдаа .html гэж файлаа хадгалахаа мартавдаа.

HTML-ын тагууд(tags) <> гэсэн хашалтанд байнга байна. Төгсөхдөө гэсэн хашалтанд баймуу.
HTML таг дотор Head ба Body гэсэн үндсэн 2 хэсэгтэй. Нэг ёсны main функц гэдгиймуудаа.



<html>
<head> <title> iwiLL... </title></head> /*title буюу гарчиг маань head section-д байрлана.
<body>
<p> This Is Paragraph </p> /*p буюу параграп , өгүүлбэр гэдгиймуудаа.
</body>
</html>