Thursday, September 10, 2009

Спорт ба бодрол -Arsenal London FC

Сайн байцгаана уу.
Өөрийнхөө буурал европын хөлбөмбөгийн өнгийг тодорхойлогч багууын талаарх бичмээр шийдмээ. Үүнд :
Английн топ 4: Лондоны Их буучид- Арсенал Лондон ФС (Arsenal FC)
Лондоны язгууртанууд-Челси Лондон ФС (Chelsea FC) I Love this club
Хотон шувуунууд -Ливерпүүл ФС (Liverpool FC)
Улаан чөтгөрүүд - Манчестер Юнитед ФС (Manchester United FC) - I hate this club

Германы гигант : Бавари Муних ФС (Bayern Munich FC)

Францын дархан аварга : Олимпик Лион ФС (Olympicas Lyon FC)

Испанийн шилдэгүүд
: Эзэн хааны алдарт Реал Мадрид ФС (Real Madrid FC) - i liked
Каталоны босогчдын ФС Барселона (Barcelona FC) - i don't like this club

Бага дэлхийн аваргууд : Сан Сирогийн эзэд:Интер Милан ФС(Internazionale Milan) -i like this club
АС Милан (AC Milan)
Хөгшин ноёд Торины Ювентус (Juventus)
Мөнхийн хотын АС Рома (AS Roma)



Arsenal London FC
Лондоны их буучид бол өнө эртний түүхтэй . Түүх асар баян баг, Лондоны захад байрладаг энэхүү баг маань түрүүхэн жилийн өмнө байхаа Emirates хэмээх шинэ цэнгэлдэхтэй болсон билээ. Багаас энэ жил миний мэдэхийн багийн хамгаалалч Коло Туре болон шилдэг довтлогч Эммануэл Адебайор(Одбаяр)-аа зарсан.Нэгэн үед Арсенал гэхлээр Францын шигшээ санаанд ордог байж билээ.Ер нь л сонин арга барилтай Arsene Wenger дасгалжуулагчдаа, нэгэн үе ид мандаж байх үедээ нэг ч хожигдолгүй түрүүлж байсан Henry , Pires, Viera,Lemman,Bergham(билүү хэн билээ одоо зодог тайлцан довтлогч),Elden Campbell,Gilverto Silva тэгээд өөр хэн хэн ч билээ баахан шилдэгүүдээ зарж, эрс шинэчлэлт хийж оронд нь Van Persie, Fabregas,Walcott,Almunia,Rosisky,Senderos нтр гэсэн залуу тоглогчдыг гаргаж ирсэн.Ер нь л хэн ч биш тоглогчийг од болгодог дасгалжуулагч. Мөн багт дээр нь Gallas,Silvestre,Arshavin,Eduardo,Clichy гэсэн тоглогчдоор хүчээ зузаатгасан тэдэнд их зүйлийг хүлээж байгаа байх. Учир нь 3 жил шахуу нэг ч цом өргөсөнгүй. Одоо ямар нэгэн юманд хүрэхийг фанатууд нь их хүсэж байгаа байх.Fabregas одоо Арсеналын гол найруулан тоглогч,хамгийн гол хүн нь болсон, бас Van Persie болон Arshavin 2-ын өөрсдийгөө үзүүлэх жил болох байх. Манай Челситай Лондоны Дерби үүсгэдэг баг. Тэгэхлээр мэдээж би дургүй ...

___________
it's football

Wednesday, September 2, 2009

IT around ...

Сайн байна уу?
Ер нь би хүнийг бурхан бүтээсэн эсвэл харь гаригийнхан , бүүр шинжлэх ухааны үүднээс сармагчингаас үүсэх гэх Дарвины хувисахуй(revolution)-н онол гээд толгой эргүүлэм асуултуудаас хүнийг хөдөлмөр бий болгосон гэдэг үг илүү оновчтой юм шиг санагддаг.
Хүн хөдөлмөрлөж байж л хүн болдог. Харин яаг юу хийх вэ гэдэг нь тухайн хүний чадлаас, өөрөөр хэлбэл хүн ажлыг голдоггүй , ажил хүнийг голдог гэж үг бий.Энэ удаа Мэдээллийн технологийн инженерүүдийн тухай бичих санаатай ...

Сургуулиа төгсөөд ...
Хүн яг сургуулиа төгсөөд цаашдаа хөдөлмөрийн хар зах дээр гараад яг юу хийхээ мэдэж байх хэрэгтэй гэж боддог.Тэгэхдээ монголд маань бүүр тэгэж америк,хятад,япон,оросууд шиг үсрэнгүй байдлаар хөгжөөгүй. Одоохондоо бол бүртгэлийн систем байдлаар хөгжиж байгаа гэж нэг багшаасаа сонссон л юм.Ер нь high tech салбар жил,сар,өдрөөр бус секундаар хөгжиж байна. 21-р зуун мэдээллийн эрин зуун гэж хэлсэн ч орьгүй үг биш л байх.Энэ үүднээс жоохон мэддэг зүйлээсээ л бичих гэсийн. Дахин хэлье маш жоохон.


Яагаад IT ?
Орчин үед IT-аас хамаараагүй салбар гэж үгүй болжээ. Нийт салбарын 90%-н IT-аас хамаарч, IT ороогүй салбар , нэгж, байгууллага гэж одоогийн 21-р зуунд үгүй болжээ. Аргагүй ч гүй биз байгууллага болгонд заавал дор хаяж 2-3 компьютер байдаг, цаашлаад принтер байгаа , түүнийг холбоход заавал нэг IT-ын талаархи мэдлэгтэй эсвэл мэргэжилтэй заавал хэрэгтэй болж байгаа юм. Бүүр сайн ярьвал мэдээллийг хурдан, шуурхай,хамгаалалттай, эмх цэгцтэйгээр боловсруулах, дамжуулах, хадгалах,байршуулах, харуулах программ аль ч байгууллагад хэрэгтэй. Цаашлаад тэрнийгээ сайжруулалт (update) хийх хэрэгтэй.Эсвэл бизнесээ сурталчилсан вебсайт-гүй байгууллага гэж 21-р зуунд ховор болох байх. Эдгээр хэрэгцээг хангах нэг мэдээллийн технологийн инженер заавал байх хэрэгтэй.Эсвэл бүүр муугаар бодоход л хэдэн компьютерээ засаж,порматлачихдаг хүн заавал хэрэг болох бөлгөө.

Бизнесийн хурдасгуур

Веб сайт гэгч зүйл одоо бизнесийн салшгүй хэсэг болжээ. Энэ бол таны бизнесийг сурталчлах, цаашлаад хүмүүст хүргэх 24 цагийн ажилсаг ажилтан чинь юм. Энэ ажилтан тань таны бизнесийг дэлхийн хаана ч , хил хязгааргүйгээр сурталчлах болно. Бүүр цаашлаад веб-д суурилсан үйлчилгээ ч үзүүлж болно. Мөн бизнесийн мэдээллийг тань(өөрөөр хэлбэл тайлан, тооцоо гэх мэт бичиг цаасны ажил гэх мэт) хурдан шуурхай, үнэн зөв,хамгаалалттай,эмх цэгцтэйгээр боловсруулах, хадгалах , харуулах, байршуулснаар өдөр шөнөгүй ноцолддог бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх болно.Бас компьютер ч юмуу ямар нэг электрон хэрэгсэл эвдрэх засчих хүн заавал хэрэгтэй. Эдгээр нь таны бизнесийн хурдасгуур болж, өрсөлдөх чадварыг тань нэмэгдүүлэх болно. Харин хийх хүн нь бараг л мэдээлэл технологийн инженер байх боловуу даа. Дээр хэлсэнчлэн 21-р зуунд жижиг том гэлтгүй ямар ч компанид IT-ын инженер заавал хэрэгтэй болно.

Давуу тал
IT-ын инженерийн давуу тал нь түүнд ганц интернетийн шугам орсон компьютер л хэрэгтэй байх.:))
Дээр нь гэртээ сууж байгаад л дэлхийн хаана ч ажиллах нь бас нэг том дагуу тал юмуу даа.

Гэртээ суугаад дэлхийн хаана ч ажиллахыг дэлхийн чишигээр outsourcing work гэдэг. Outsourcing хамгийн их хөгжсөн улсаар Энэтхэг толгой цохидог. Энэ бол нэг үгээр хэлэхэд гэртээ сууж байгаа гадаадын байгууллагуудад ажиллах юм. Тухай байгууллага нь хямд ажиллах хүч гадны орноос интернетээр дамжуулан ажиллуулж, хөлслөхийг хэлнэ. Энэ бол тухайн байгууллагад маш их ашигтай бизнес юм. Тухайлбал өөрсдийнх нь IT-ын мэргэжилтэн нь 3000$-аас нааш олигтой юм хийдэггүй бол энэтхэгээс 15$-д л амиа өгөхөөс буцахгүй , гол нь ажлын бүтээмж нь яг ижил мөртлөө цалингийн хувьд тэс өөр нөхөд юм. Иймээс шууд ажилтанаа халаад , өөр орноос outsourcing-аар ажиллах ажилтан нь тухайн компанийн хувьд маш ашигтай байх болно.Дэлхийд нэр нь түгсэн IT-ын чиглэлийн мангасууд болох Microsoft, Google, Rapidshare,Yahoo гэх мэт гигантууд бүгд аль хэдийн тодорхой хувь нь outsourcing хийдэг ажилтануудаас бүрдээд эхэлсэн.Тив дамжсан бизнес гэж энийг л хэлэх байхдаа. Өндөр цалинтай ажил хийх боломж маш их.

Тэгвэл яаж монголдоо?
Ер нь англи хэлний мэдлэгтэй болоод, МТИСШ-г өгөөд тэнцчихвэл Ази тивдээ лав outsourcing хийх боломжтой болно.Монголын хувьд Японд маш их outsourcing хийдэг. Монголын outsourcing хамгийн удаан хийж байгаа компани нь USI гэж сонссон. Тэд Дэлхийд 3т ордог японы олон улсын нисэх онгоцны буудлын хамгаалалтын системийг хийсэн гэдэг. Мөн ч их бахархмаар шүү!
Мэдээж хэн дуртай нэг нь outsourcing хийнэ гэж байхгүй , хэдий ШУТИС маань монголдоо нэртэй боловч гадаадууд, ялангуяа самурай нар юу ч мэдэхгүй . Тэд Токиогийн их сургууль, эсвэл Камбриж, Харвард гэх мэт том том сургуулиудыг л мэднэ. Иймд outsourcing хийх хүнд тодорхой стандарт тогтоож , тэр нь мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт болж байгаа юм.Жил бүрийн 4,10 сард авдаг гэж сонссон.
Бэлдэх материалыг ийшээ ороод татаж авна уу. Заза энэ хэсгээс сальяаа. Бичнэ гэвэл мундахгүй их юм байна. Сонирхсон нэг нь цааш нь лавшруулья гэвэл гооглэдэнэ биз.

Тэгвэл оюутан бидний хувьд...
Ер нь тэгээд бидний үеийн оюутанууд ажил нийлээдгүй хийдэг.Гэвч манай багш нар нээх ажил хийхийг сайшаадаггүй нь байна лээ.Учир нь оюутнууд сурахын хажуугаар ажиллах биш харин эсрэгээр ажиллахын хажуугаар сурдаг болохлээр.Эсвэл өдөр болгон нь л эцэг эхээсээ мөнгө нэхдэг оюутнууд хэдэн төгрөг харахлээр хамраа сөхдөг.Эхний 2 жилээ өндөр голчтой, шилдэг оюутан байж байгаад ажилд орсноос хойш хичээлээ хаясаар байгаад "чойрчихдог".Тухайн компани нь тэр хүнээ сайн ажиллуулна уу гэхээс хичээл номонд санаа зовохгүй,өөрөөр хэлбэл өөрийнхөө л юмаа хийлгэж байвал болох учраас...
Хичээлээ тасласаар байгаад үеийнхнээсээ хоцорсоор , эцэст нь сургуулиа хаядаг. Тэгээд л улаан дипломтой төгсөх ёстой хүн маань нэг л мэдэхэд дипломгүй хоцорч , нэг компанийн хүн болдог.Иймэрхүү гашуун түүх нилээдгүй байдгийн байна лээ.Яахав хийх ёстой юмаа мэдэж байхад диплом хэнд хэрэгтэйн бэ гэж зарим хүмүүс ярьдаг л даа.Тэгэхдээ л энэ бол таныг үнэлж буй үнэлэмж бөгөөд том том компани, корпорациуд таньтай ярихаас гадна дипломны дүн хардаг.
Мэдээж хэрэг бүгд иймэрхүү замаар явахгүй л дээ.5 сурч, бас ажилладаг шилдэг,эсвэл бахархмаар оюутнууд бас байнаа.Тэдэн шиг л болчихынсон. Ер нь тэгээд сурах ёстой юмыг нь сурчихвал төгсөөд үхэн үхэтлээ ажиллахаас хойш , нээх яараад юу хийхэв дээ. Тэгэхдээ л оюутан ахуй цагтаа мөнгөний үнэ цэнэ, мөн ажлын мэдлэгтэй болчихвол ч хэрэгтэй л дэээ.(нэг газраа хэд хэд эргэв...)

Жич : Ч.Эрдэнэбат багшийн лекцнээс(ярьсан зүйлнээс) санаа авав.

Агаагийнхаа блогоор зочилсон ахын дүү гялаалай.
Найзынхаа блогоор орсон охидууддаа thank you.
Маныхаа блогоор харуулдсан хамууддаа баярлалаа.Үзэн ядаж байвал
бас баярлалаа :D
___________
it's show time