Thursday, September 10, 2009

Спорт ба бодрол -Arsenal London FC

Сайн байцгаана уу.
Өөрийнхөө буурал европын хөлбөмбөгийн өнгийг тодорхойлогч багууын талаарх бичмээр шийдмээ. Үүнд :
Английн топ 4: Лондоны Их буучид- Арсенал Лондон ФС (Arsenal FC)
Лондоны язгууртанууд-Челси Лондон ФС (Chelsea FC) I Love this club
Хотон шувуунууд -Ливерпүүл ФС (Liverpool FC)
Улаан чөтгөрүүд - Манчестер Юнитед ФС (Manchester United FC) - I hate this club

Германы гигант : Бавари Муних ФС (Bayern Munich FC)

Францын дархан аварга : Олимпик Лион ФС (Olympicas Lyon FC)

Испанийн шилдэгүүд
: Эзэн хааны алдарт Реал Мадрид ФС (Real Madrid FC) - i liked
Каталоны босогчдын ФС Барселона (Barcelona FC) - i don't like this club

Бага дэлхийн аваргууд : Сан Сирогийн эзэд:Интер Милан ФС(Internazionale Milan) -i like this club
АС Милан (AC Milan)
Хөгшин ноёд Торины Ювентус (Juventus)
Мөнхийн хотын АС Рома (AS Roma)



Arsenal London FC
Лондоны их буучид бол өнө эртний түүхтэй . Түүх асар баян баг, Лондоны захад байрладаг энэхүү баг маань түрүүхэн жилийн өмнө байхаа Emirates хэмээх шинэ цэнгэлдэхтэй болсон билээ. Багаас энэ жил миний мэдэхийн багийн хамгаалалч Коло Туре болон шилдэг довтлогч Эммануэл Адебайор(Одбаяр)-аа зарсан.Нэгэн үед Арсенал гэхлээр Францын шигшээ санаанд ордог байж билээ.Ер нь л сонин арга барилтай Arsene Wenger дасгалжуулагчдаа, нэгэн үе ид мандаж байх үедээ нэг ч хожигдолгүй түрүүлж байсан Henry , Pires, Viera,Lemman,Bergham(билүү хэн билээ одоо зодог тайлцан довтлогч),Elden Campbell,Gilverto Silva тэгээд өөр хэн хэн ч билээ баахан шилдэгүүдээ зарж, эрс шинэчлэлт хийж оронд нь Van Persie, Fabregas,Walcott,Almunia,Rosisky,Senderos нтр гэсэн залуу тоглогчдыг гаргаж ирсэн.Ер нь л хэн ч биш тоглогчийг од болгодог дасгалжуулагч. Мөн багт дээр нь Gallas,Silvestre,Arshavin,Eduardo,Clichy гэсэн тоглогчдоор хүчээ зузаатгасан тэдэнд их зүйлийг хүлээж байгаа байх. Учир нь 3 жил шахуу нэг ч цом өргөсөнгүй. Одоо ямар нэгэн юманд хүрэхийг фанатууд нь их хүсэж байгаа байх.Fabregas одоо Арсеналын гол найруулан тоглогч,хамгийн гол хүн нь болсон, бас Van Persie болон Arshavin 2-ын өөрсдийгөө үзүүлэх жил болох байх. Манай Челситай Лондоны Дерби үүсгэдэг баг. Тэгэхлээр мэдээж би дургүй ...

___________
it's football

2 comments:

Хүрэлчулууны Билэгдэмбэрэл said...

Berkgamp ch aguu dowtlogch bsan shu. Pires,Viera,Berkgamp,Ljunberg,Henry,Ashley Cole, gd l arsenal ch aimshigtai bsan daa.

Seke.I said...

Тийм шүү. Нэг ч хожигдолгүй түрүүлнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Агуу багууд л ийм байдагдаа.Ер нь нэг ч хожигдолгүй лигтээ түрүүлж байсан баг,Арсеналаас өөр байдагийнмуу.