Monday, December 21, 2009

Сониуч зан гэж ...

Сайн байцгаана уу?

Хэн өдөр Messenger-тээ : don't click ! (битгий дар!) гэсэн ойлгомжгүй статус тавьсан юм. Гэтэл яасан гээч урьд өмнөхөөсөө илүү blog-ний маань хандалт ихсэж байна. Уул нь битгий дар! гэсээр байтал дарж л байдаг, энэ хүмүүсийн сониуч зан гэж сонин юмаа. Одоо тэгэхдээ тэгэж гэнэдэхээ больцсон юм шиг байна лээ.Бодвол ихэнх нь мэддэг болсон байлгүй. Блогнийхаа хандалтыг ганц хоёр өдөр ихэсгэе гэвэл иймэрхүү булхиатай арга сэдэж болох нь байна шүү блогчидоо. Ер нь тэгээд Шинжлэх Ухаан гэгч нь хүмүүний сониуч зангаас үүссэн гэж нэгэн суут ухаантны үг байдагдаа.








___________
It's show time

Thursday, December 17, 2009

Хааяа ч гэсэн блогтоо юм бичиж байя - №2

Сайн байцгаана уу?

Одооноос л нэг юм амьсгаа авах шиг болж байна. Шалгалтуудаа эхнээс нь увхуулаад өгөөд явж л байна. Юм оруулаагүй нилээд удсан санагдаж байна.Учир нь Adsense орохгүй болохлээр бүүр дургүй хүрээд. Official language-тай мэдээлэл оруулахгүй байна гэнээ.
Adsense-г зөндөө оролдож үзлээ.Болохгүйн байна өө.Хүмүүсийнхийг л дарж өгч байна, хэзээ хүмүүс миний adsense-г дарахын болдоо, бүү мэд.
Одоо арай өөр тийшээ хазайя.Хичээлийн төгсөлд өөрийн хувьд их сайн ухаарсан гэж бодож байгаа. Яахав өгөгдлийн сангийг(SE304) эс тооцвол ш дээ.
Одоо бүүр өөр тийшээ хазайя.Сургуулийн шинэ жил удахгүй боллоо. Бодвол ордог л байгаа даа. Хүн болгон орж байхад би гэдэг хүн юунаас нь хоцрохов, хамаг өнгөтэй өөдтэйгээ өмсөөд , гутлаа гялалзтал тослоод,үсээ үхэр долоосон юм шиг болгоод орно доо. Тэгэж ингэсхийгээд дуусах байлгүй. Толгойг чинь эргэтэл хорвоогийн сонин хачин зүйл бичсэн бол хүлцэл өчье.

Merry Christmas and Happy New Year !
Merry Christmas and Happy New Year !

2009< < < Happy New Year! > > >2010

Бас дээр нэмэж хэлэхэд Chinggis.com-д бүртгүүлээрэй...

___________
it's show time

Tuesday, December 1, 2009

about computer

Messenger-ээр нэг ийм юм явав.
Өөдгүй компьютер: Тэр олон компьютер дундаас чамайг би сонгож авсан. Даарчих вий гэсэндээ машин барьж тээр шаалгүй тэврээд би гэртээ оруулсан. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй. Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан.Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн. Уйдаад байна гэхээр чинь интернэт суулгуулсан. Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү ? Үгүй. Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод...