Tuesday, July 27, 2010

Шударга өрсөлдөөн ч гэж дээ. Монголд ?

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе!~

Энэ удаа бизнесийн сонин хачин, эсвэл хар бараан ч гэмээр зүйлсийн талаар бичихээр шийдлээ.
Одоогоор манай Сайн уу НЕТ болон Сайнуу карт үйлчилгээний талаархи хэрэглэгчдийн ирдэг ганц 2 гомдол , саналыг ил болгохыг энэхүү бичлэгт зорилоо.

Манай олон улсын ярианы Сайнуу картын хувьд бусад том том гигант Мобиком,Скайтелтай харьцуулахад урсгал, идэвхитэй байгаа хэрэглэгчийнхээ хувьд харьцангуй бага. Яахав Монгол ком нтртэй өрсөлдөх хэмжээний, ер нь л өрсөлддөгдөө.
Олон улсын ярианы картын хувьд ихэнхи хэрэглэгчид ярихад картнаас гадна гар утас,суурин утаснаас нь бас давхар тодорхой хэмжээний төлбөр гардаг. Энэхүү төлбөрийг манай компаниас авдаг гэж боддог ташаа ойлголттой явдаг юм шиг байгаан...
Гэвч амьдрал дээр шаал өөр Мобиком болон Скайтел компани,корпорациуд нь өөрсдийн олон улсын ярианы карттай. Иймд өөрсдийн хэрэглэгчидээ өөрсдийнхөө картаар яриулах гэсэн бодлого баримталддаг нь шударга өрсөлдөөн гэгч зүйл энэхүү VoiP үйлчилгээнд хангалтгүй байдаг нь харагдана.
Өөрөөр хэлбэл та манай олон улсын ярианы сайнуу картыг аваад гадаад руу ээж , аав,хамаатан садантайгаар манай картаар хямд удаан ярих боловч эсрэгээрээ гар утас , суурин утаснаас чинь доторхой хэмжээний төлбөр унана. Тодруулбал :
Мобиком - 100 төг/урьдчилсан/,60 төг/дараах төлбөрт/
Скайтел - 100 төг/урьдчилсан/,75 төг/дараах төлбөрт/
Юнител - 70 төг/урьдчилсан төлбөрт/,50 төг/дараах төлбөрт/
Жи мобайл - 55 төг/урьдчилсан төлбөрт/,45 төг/дараах төлбөрт/

харин хамгийн хямдхан нь Монгол Цахилгаан Холбооны суурийн утаснаас 20 төг нэг минутанд авдаг.
Хэрэглэгч бол манай картнаас ч унаад , бас давхар утаснаас нь унахлээр мэддэггүй хэрэглэгч маш ихээр уурлан, загнаж зандчина.
Энэ давхар утаснаас чинь нэгж унаж байгаан МАНАЙ ХАЛААСАНД БИШ ХАРИН НААД ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ОПЕРАТОРУУДЫН чинь халаасанд орж байгаамшдээ !

Ер нь энэ нь манай үйлчилгээг авсан өөрсдйин хэрэглэгчидээ ХАШРААЖ байгаа хэрэг юм. Нэг утаснаас нь нэгж унаж байгаа мэдсэн хэрэглэгч дараагийн удаа нэгж унахгүй байхаар буюу Мобикомынх бол Глобус карт , Скайтел бол 002 гарц , Unitel 008 гарц гэх мэт тус тусынхаа Voip үйлчилгээг авна.
Энийгээ их энгийнээр тайлбарлана. Та хэн нэгэн хүнрүү ярихад таниас нэгж унадагтай адилханаар 4 оронтой дугаар луу ярихад бас л нэгж унана гэж тайлбарлана. Тэгвэл яагаад өөрсдийн чинь 4 оронтой дугаар луу залгахад үнэгүй байдгийн ? ядаж хэрэглэгчидээ бодоод үнээ буулгачихаж болдоггүй гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ.
Гэвч энэ бол бүтэшгүй асуудал, манай компаниас энэ талаар зөндөө заргалдаж үзсэн. Ямар ч ач тусаа өгөлгүй өнгөрсөн.Нохой хуцалж байдаг,Жингийн тэмээ явжил байдаг гэсэг шиг аргагүй монопол гэдэг нь иймэрхүү зүйлээс харагдаж байгаамдаа.

Бас нэг Монголын Мэдээлэл Технологийн салбарын шударга бус явдал бол миний бодлоор тэр тендэр нтрийн асуудал байх. Манай компани ер нь бараг л ялж үзээгүй , яагаад гэвэл дээр доороо танидаггүй хүнгүй учраас тэр. Тендэрт оролцоход төсөлд зарцуулахад хөрөнгө гүйцэтгүүлэх компаниас авдаг. Нэг ёсны тендэр гэдэг бол та өөр хэн нэгэнээр мөнгө төлүүлж , ямар нэгэн юм хийлгэхийг хэлдэг. Хийлгэхдээ тэрхүү компаниа өрсөлдүүлж,шалгаруулж гүйцэтгэгч компаниа сонгодог. Гэвч бодит байдал дээр шаал өөр. Нэг ёсны таны халаасанд буй мөнгөөс ихээхэн хамаарна...
Өөрөөр хэлбэл хичнээн бага хөрөнгөөр төслийг чинь бүтээгээд өгье гэхлээр шаал өөр хамаагүй үнэтэй компанийг сонгодог нь юуны учир вэ??? Тэгээд тендэрт ялж байгаа компаниудынх ард дандаа хужаа нар эсвэл өөр гадаадынхан байдаг нь юуны учир вэ?

Бас нэг юм байгаан. Төмөр замын гэх тодотголтой байрнуудад өөрсдийн интернетээр тавих боломжгүй, ATC дээр өөрсдийн төхөөрөмжөө тавьж болдоггүй. Хэдхэн жилийн өмнө л гэхэд манай картыг төмөр замын хэрэглэгчид авах боломжгүй байсан.Одоо бол төмөр замын хэрэглэгчид хэрэглэх боломжтой л доо.Тэр үед учир нь тун энгийн , цаана нь Railcom гэх монголын IT-ын голлох байр суурийг эзэлдэг мангас байдаг учраас. Railcom нь тэрхүү утасны ATC эзэмшдэг учраас тэр. ADSL үйлчилгээг төмөр замын хэрэглэгчид хэрэглэх боломжгүй. Яахад citinet нтрээр шилэн кабелаар нет авч болдог байх л даа. ADSL үйлчилгээг бол төмөр замынханд зөвхөн Railcom л үзүүлнэ! Тэгсэн монголд чинь интернет тавьдаг бүхий л компани ADSL болон ADSL 2+ үйлчилгээг үзүүлдэг шүүдээ!

За нэг иймэрхүү л байнадаа. Ийм байжийж л шударга өрсөлдөөн нтр гэх гэж...
Монгол Улс Мандан Бадрах Болтугай !!!
___________
it's show4time

Sunday, July 25, 2010

Зуны үдэш - Лагерт дуулах дуу

Хэй Залуусаа зун цаг иржийн бүх юм сайхан болох гэжийн
Нэг л өглөө наран гийх нь би түүнийгээ харна гэх нь
Ургасан ягаан цэцэгс юутай сайхан гэтэл
Дурласан залуугын дотор түүнээс сайхан сэтгэл
Гүн бодолд автан дуулах нь юутай сайхөөн
Хүн болоод төрсөн нь юутай хөөрхөн сайхөөн
Энэ хорвоо сайхнаар дүүрэн гялалзана
Алив ганцхан дурлах нь би түүндээ хардуулах нь
Чи минь надад хайртай юу би чамд хайртай шүү
Чинийхээ хайрыг мэдэрхэд үнэхээр сайхан байсан шүү
Энэ дууг минь та нартайгаа дуулий
Зуны цагаар зугаацан лагерт очиж дуулий
Зуны сайхан орой охид надруу дайрна
Энэ үнэхээр үнэхээр сайхан санагдана
Сайхнөөр сайхан сайхан сайхөөн
Ийм сайхан цаг үед дурлаж үзээгүй бол гайхеө

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан

Ингээд дуулаад баймаар хорвоо ямар сайхан
Мөөгий миний бие үнэхээр сайхан сайхан
Тэр охин хөөрхөн харагданхан надад таалагданхан түүнд би татагдах нь
Еэ ямар сайхан хорвоо вэ ижий аавдаа баярлахан
Миний найзууд хүрээд ир бүгдээр хамтдаа ханьсий
Өглөөг хамтдаа угтая юутай сайхан наран ээхнэ
Муу бүгдээ ардаа гээхнэ хөөх тэрийг хардаа гэхнэ
Хүмүүс надаас жаргалыг эрнэ би одоо жаргалыг эрнэ
Хавар цаг иржийн зун цаг удахгүй ирнэ
Хавар хаяанд иржийн хаврын синдром эхлэнэ
Хаа нэгтээ охид хөвгүүд бие биедээ эрхлэнэ
Чи минь надад үнэхээр сайхан санагдана
Хаа ч явсан хайрын тухай дуулна би
Хаа ч явсан хайрын тухай дуулна
Энэ дууг минь та нар бүгдээрээ дуулна

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан

Зүсрээд бороо оржийн би одоо норжийн (Гадаа үнэхээр сайхан байна)
Хаана ч ингэж бороо ордоггүй юм үс ноосон унадын (Би түүнийг гайхан байна)
Өглөө болсоныг хэлжийн гадаа гоё наран гийхнэ (Гадаа үнэхээр сайхан байна)
Би гадуур зугаалж явлаа цагийг барлаа саран гийхнэ (Би түүнийг гайхан байна)
Гадаа үнэхээр сайхан байна
Би түүнийг гайхан байна
Яаж мартхав гитараа аваад гарлаа хүмүүс байх нь байна
За тэхээр нүдэж гарлаа гитар хөгжмөө БАН БАН
Би дажгүй дардгийм болуу хүмүүс цуглаад БөөН БөөН
Энэ өдөр миний л хувьд дурсамж үнэхээр дүүрэн
Та нартаа баярлалаа би одоо сэтгэл дүүрэн
Ингээд салхад харамсалтай л байна та нар минь амарцгаа
Маргааш өглөө надын л адилаар баяр баяслаар бялхацгаа

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан
Сайхнаа сайхан зун цаг сайхан (Зөөлөн шиврэх бороотой үдшээр охидтой)
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан (Хамт зугаалан алхах лайтай сайхаан)
Бидний энэ дуу аялгуу сайхан (Шиврэх бороон дусал дуугаа дуслуулан зогсох)
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан (Юутай сайхаан)

Saturday, July 3, 2010

Дэлхийн аваргын тухай хэдэн үг

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе!~

Өдрийн сэдэв бол Дэлхийн аваргын тухай.

Ер нь бол ажлын цаг заваа зохицуулаад л үзэж байна. Миний хувьд Les Bleus(L'Equipe tricolore ч гэдэг) буюу Цэнхэрүүд гэх Францын шигшээ багыг аль эртнээс дэмждэг. Клубын хувьд ч Blues буюу Chelsea London FC клубыг дэмждэг.Тэгэхлээр цэнхэр өнгөд магадгүй дуртай юм шиг байгаан. Мөнх хөх тэнгэр шигээ...

Манай Франц хөөрхий багын дотоод уур амьсгалын таарамжгүй байдлаас болж нутаг буцсандаа. Ялангуяа дасгалжуулагч Домеменикийн хувьд үндэсний гутамшиг аяатай болсон байхдаа. Ямар ч бэлдсэн тактикгүй довтолгоо, талбайн голоос довтолгоог эхлүүлэх ёстой Yoann Gourcuff гэх мэт нөхдүүд үнэнхүү хангалтгүй байлаа. Энэ жил Gourcuff-ээс дэндүү их юм хүлээж байсандаа.Ядаж л домогт Zinedine Zidane-н энэ зэрэгт хүрдэггүймаа гэхэд ядаж л хол,ойрын пассаа Olympic Lyon-д үзүүлдэг шигээ playmaker хийвэл сайн байсындаа. За хагас хамгаалалт иймэрхүү байдгын байж. Ядаж Real-д банз халаасан Kareem Benzema биш юмаа гэхэд форм сайтай байгаа Samir Nasri-г Domenech шигшээ багтаа дуудаагүйг бүүр ч ойлгохгүй юм. Тэгээд багийн ахлагчаар тавьсан Henry-г гарааны бүрэлдэхүүнд багтаагаагүй , учир нь ердөө өөрийг нь муу хэлсэн учраас л тэр. Ер нь энэ их сонин дасгалжуулагч өнгөрсөн дэлхийн аваргад форм сайн байж, Италийн лигийн мэргэн бууч David Trezeguet болон Barca-д оргил үедээ байсан Ludovic Giuly-г дуудаагүй. Anelka ч яахав формтай байсан ч гэсэн түүнд маш бага боломж олдсон,ер нь боломж гарсынмуу Анелкад ...
Тэгээд л уурссандаа дасгалжуулагчаа эвгүй үгээр дайрсан. Энэ бол тоглогч хүний хувьд гаргаж болохооргүй , ёс суртахуунгүй хэрэг.За тэгээд дасгалжуулагчдаа ганц дургүй байсан хүн нь Anelka биш Malouda,Henry нар бүгд л дургүй. Florent Malouda энэ дэлхийн аваргын францын ганц гоалыг оруулсан.


Ер нь тэгээд нэг л багын тоглолтгүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв хавгүй ямар ч эмх цэгцгүй довтолгоо, хамгаалалттай тоглосон. Хамгаалалт ч яахав дэлхийн шилдэг хаалагчийн нэг , энэ жил Лион хаалгыг маш амжилттай хааж, хагас шигшээ хүртэл аваачсан Hugo LLoris дажгүй байсан, яахав түүний урд дэлхийн шилдэгтээ тооцогдох хамгаалалтын шугам байсан болохлээр, тэгээд ч тактик нь ерөөсөө үхэтлээ хамгаалах , харин боломж олдовол сөрөг довтолгооноор гоалдох гэсэн тактиктай учраас хамгаалалтанд нээх асуудалгүй байсан байх.

Харин хамгийн сайн хамгаалалт довтолгоон гэдгийг дасгалжуулагч маань мэддэггүй бололтой. Дээр нь хоорондоо үл ойлголцох багийн уур амьсгал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх л даа.

Түүх давтагдана гэж бас байхынмаа. Нэг сонирхолтой жишээ хэлэхэд 2002 онд болсон Korea,Japan-ны дэлхийн аваргаар 3 улсын мэргэн бууч буюу Францын лигийн мэргэн бууч - Djibril Cisse , Италийн лигийн мэргэн бууч - David Trezeguet , Английн лигийн мэргэн бууч - Thierry Henry нар байсан дээр нь нэмэгдээд Реалын халзан толгойт Zinedine Zidane нар нэг ч гоалгүйгээр , нээлтийн тоглолтонд Senegal-д хожигдож , сенсааци дэгдээж байсан бол одоо ч гэсэн сенсаацийн эзэд боллоо.
Дээр ч ядаж байхад Умард Ирландыг Henry-ын гараар дамжиж Gallas гоалдаж , маргаантайгаар дэлхийн аваргад ирсэн байсныг ч хэлэхүү, нүгэл нь нүдээрээ гарлаа гэдэг шиг л юм боллоо.

Хамгийн харамсалтай нь Арсеналын амьд домог, Францын шигшээ багт хамгийн их гоал оруулсан гэх Thierry Henry маань хамгийн сүүлийн дэлхийн аваргаа гунигт түүхээр дуусгаж байгаа нь харамсаар юм боллоо. Дараагийн дэлхийн аваргаар Les Bleus маань хол явна гэдэгт итгэж байна.

L'Equipe tricolore , Les Bleus ...

Удахгүй "Ла-Албиселесте" буюу "Хөх-цагаанууд" Аргентинын шигшээ багийн талаар бичих болно .

Анхаарал тавьсанд баярлалаа.

_____________
it's show time