Tuesday, July 27, 2010

Шударга өрсөлдөөн ч гэж дээ. Монголд ?

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе!~

Энэ удаа бизнесийн сонин хачин, эсвэл хар бараан ч гэмээр зүйлсийн талаар бичихээр шийдлээ.
Одоогоор манай Сайн уу НЕТ болон Сайнуу карт үйлчилгээний талаархи хэрэглэгчдийн ирдэг ганц 2 гомдол , саналыг ил болгохыг энэхүү бичлэгт зорилоо.

Манай олон улсын ярианы Сайнуу картын хувьд бусад том том гигант Мобиком,Скайтелтай харьцуулахад урсгал, идэвхитэй байгаа хэрэглэгчийнхээ хувьд харьцангуй бага. Яахав Монгол ком нтртэй өрсөлдөх хэмжээний, ер нь л өрсөлддөгдөө.
Олон улсын ярианы картын хувьд ихэнхи хэрэглэгчид ярихад картнаас гадна гар утас,суурин утаснаас нь бас давхар тодорхой хэмжээний төлбөр гардаг. Энэхүү төлбөрийг манай компаниас авдаг гэж боддог ташаа ойлголттой явдаг юм шиг байгаан...
Гэвч амьдрал дээр шаал өөр Мобиком болон Скайтел компани,корпорациуд нь өөрсдийн олон улсын ярианы карттай. Иймд өөрсдийн хэрэглэгчидээ өөрсдийнхөө картаар яриулах гэсэн бодлого баримталддаг нь шударга өрсөлдөөн гэгч зүйл энэхүү VoiP үйлчилгээнд хангалтгүй байдаг нь харагдана.
Өөрөөр хэлбэл та манай олон улсын ярианы сайнуу картыг аваад гадаад руу ээж , аав,хамаатан садантайгаар манай картаар хямд удаан ярих боловч эсрэгээрээ гар утас , суурин утаснаас чинь доторхой хэмжээний төлбөр унана. Тодруулбал :
Мобиком - 100 төг/урьдчилсан/,60 төг/дараах төлбөрт/
Скайтел - 100 төг/урьдчилсан/,75 төг/дараах төлбөрт/
Юнител - 70 төг/урьдчилсан төлбөрт/,50 төг/дараах төлбөрт/
Жи мобайл - 55 төг/урьдчилсан төлбөрт/,45 төг/дараах төлбөрт/

харин хамгийн хямдхан нь Монгол Цахилгаан Холбооны суурийн утаснаас 20 төг нэг минутанд авдаг.
Хэрэглэгч бол манай картнаас ч унаад , бас давхар утаснаас нь унахлээр мэддэггүй хэрэглэгч маш ихээр уурлан, загнаж зандчина.
Энэ давхар утаснаас чинь нэгж унаж байгаан МАНАЙ ХАЛААСАНД БИШ ХАРИН НААД ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ОПЕРАТОРУУДЫН чинь халаасанд орж байгаамшдээ !

Ер нь энэ нь манай үйлчилгээг авсан өөрсдйин хэрэглэгчидээ ХАШРААЖ байгаа хэрэг юм. Нэг утаснаас нь нэгж унаж байгаа мэдсэн хэрэглэгч дараагийн удаа нэгж унахгүй байхаар буюу Мобикомынх бол Глобус карт , Скайтел бол 002 гарц , Unitel 008 гарц гэх мэт тус тусынхаа Voip үйлчилгээг авна.
Энийгээ их энгийнээр тайлбарлана. Та хэн нэгэн хүнрүү ярихад таниас нэгж унадагтай адилханаар 4 оронтой дугаар луу ярихад бас л нэгж унана гэж тайлбарлана. Тэгвэл яагаад өөрсдийн чинь 4 оронтой дугаар луу залгахад үнэгүй байдгийн ? ядаж хэрэглэгчидээ бодоод үнээ буулгачихаж болдоггүй гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ.
Гэвч энэ бол бүтэшгүй асуудал, манай компаниас энэ талаар зөндөө заргалдаж үзсэн. Ямар ч ач тусаа өгөлгүй өнгөрсөн.Нохой хуцалж байдаг,Жингийн тэмээ явжил байдаг гэсэг шиг аргагүй монопол гэдэг нь иймэрхүү зүйлээс харагдаж байгаамдаа.

Бас нэг Монголын Мэдээлэл Технологийн салбарын шударга бус явдал бол миний бодлоор тэр тендэр нтрийн асуудал байх. Манай компани ер нь бараг л ялж үзээгүй , яагаад гэвэл дээр доороо танидаггүй хүнгүй учраас тэр. Тендэрт оролцоход төсөлд зарцуулахад хөрөнгө гүйцэтгүүлэх компаниас авдаг. Нэг ёсны тендэр гэдэг бол та өөр хэн нэгэнээр мөнгө төлүүлж , ямар нэгэн юм хийлгэхийг хэлдэг. Хийлгэхдээ тэрхүү компаниа өрсөлдүүлж,шалгаруулж гүйцэтгэгч компаниа сонгодог. Гэвч бодит байдал дээр шаал өөр. Нэг ёсны таны халаасанд буй мөнгөөс ихээхэн хамаарна...
Өөрөөр хэлбэл хичнээн бага хөрөнгөөр төслийг чинь бүтээгээд өгье гэхлээр шаал өөр хамаагүй үнэтэй компанийг сонгодог нь юуны учир вэ??? Тэгээд тендэрт ялж байгаа компаниудынх ард дандаа хужаа нар эсвэл өөр гадаадынхан байдаг нь юуны учир вэ?

Бас нэг юм байгаан. Төмөр замын гэх тодотголтой байрнуудад өөрсдийн интернетээр тавих боломжгүй, ATC дээр өөрсдийн төхөөрөмжөө тавьж болдоггүй. Хэдхэн жилийн өмнө л гэхэд манай картыг төмөр замын хэрэглэгчид авах боломжгүй байсан.Одоо бол төмөр замын хэрэглэгчид хэрэглэх боломжтой л доо.Тэр үед учир нь тун энгийн , цаана нь Railcom гэх монголын IT-ын голлох байр суурийг эзэлдэг мангас байдаг учраас. Railcom нь тэрхүү утасны ATC эзэмшдэг учраас тэр. ADSL үйлчилгээг төмөр замын хэрэглэгчид хэрэглэх боломжгүй. Яахад citinet нтрээр шилэн кабелаар нет авч болдог байх л даа. ADSL үйлчилгээг бол төмөр замынханд зөвхөн Railcom л үзүүлнэ! Тэгсэн монголд чинь интернет тавьдаг бүхий л компани ADSL болон ADSL 2+ үйлчилгээг үзүүлдэг шүүдээ!

За нэг иймэрхүү л байнадаа. Ийм байжийж л шударга өрсөлдөөн нтр гэх гэж...
Монгол Улс Мандан Бадрах Болтугай !!!
___________
it's show4time

No comments: