Saturday, August 21, 2010

Мэднээ би мэднэ ...

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе !

Тиймээ би харахыг өдөр шөнөгүй хүсч байна
Тиймээ би хардах нөхөртэйг чинь мэднэ
Тиймээ би сонирхох харцыг чинь мэдэрсэн
Тиймээ би шохоорлын харц шидсэнээ мэднэ.

Чамаас лайтай охин харж явсангүй
Чамтай ярихад өөрийн эрхгүй хоолой дээр юм тээглэнэ
Чамайг харахлээр л нүд унгах шахна
Чамд хэлэх үг байвч хэлж эс зүрхэлнэ...

Очих цагаа өдөр болгон тоолдогоо мэднэ
Орцоор чинь орох болгондоо чамайг байгаасай гэж боддогоо мэднэ
Онцгой нэгэн болох гэж жүжиглэдэгээ мэднэ
Орой болгон хаалгыг чинь үдэн очихыг хүснэ би...

Хүн болсон хойно бодлоос гарахаа болилоо
Хүүхэн чамайг мартахыг хүснэ
Хүссэн хүсээгүй очиж янзлахдаа
Харц тулгарахдаа сэтгэлээ алдахаас айна...

Болохоо болибол над руу залгадгийг чинь мэднэ
Барьц алдан ярихдаа эргээд залгая гэхээс өөр үг үл олдоно
Бодохгүй байж ядах энэ бодлоо ялтайн билээ
Боломжгүй зүйл бодохоо одооноос эхэлж больё...

___________________
it's for 99 ... indescribable or nothing

3 comments:

Anonymous said...

suljee tavij yavahdaa zurhee martaad gartsiimuu. yadaj bhad zurhiig n ter ailiin ezegtei avaad hyamagadchijee...

Bilguun Azjargalbayar said...

Muu naiz min bas l unaj buderch yavj dee

Ankhaa said...

Muu nziin maani setgeliin ugluurgaas undarsan ugs...