Monday, August 23, 2010

Энэ зуны тухайд


Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе!~

Энэ зуны жоохон ч гэсэн сурсан зүйл нь FreeBSD-н анхан шатны мэдлэгтэй болсон байхаа.
Virtual-аар яахав суулгасан л даа. Тэгэхдээ л нэг л бишээ, нэг л амьд биш санагдаад байхлээр нь хорхой хүрээд , dual boot-ээр суулгахаар шийдэвээ. Тэгсэн эгээтэй Laptop-ноосоо салах шахлаа. Хэхэ :)

Энэ зун хөгтэй юмаар дүүрэн сайхан л боллоо. Нэгдүгээрт хамгийн гоё нь сургалтын төлбөрөө өөрийнхөө хөлс , хүчийг шахан байж оллоо. Сүүлийн сард буюу 8 сард 2 жил хийж , эгээтэй муурч уначихсангүй. :D
Харамсалтайн энэ зун TOEFL-ын дамжаанд заавал сууна гэж бодож байсан маань талаар болсон нь таагүй. Бас нэг юманд дээр дампуурсан тал бий. Хэлээд яахав.

Интернетийн Sainyy.NET гэх Сайнуу гэж нэрлэгддэг үйлчилгээний талаар буюу ISP(Internet Service Provider) интернетийн үйлчилгээ үзүүлэгч компанийн талаар тодорхой зохих хэмжээний мэдлэгтэй боллоо.(РЕКЛАМ , РЕКЛАМ , РЕКЛАМ ...)
Дээр нь нэмж хэлэхэд сүлжээний ажил хийнэ шүү. Өөрөөр хэлбэл халтуурны ажил ...

Бас хамаагүй dual-boot-ээр суулгах гэж зүггүйтэж болохгүйн байна лээ. Би Dual-аар гусах гэж байгаад BIOS-аа сайхан панигтуулсан.BIOS чинь уул нь Windows үйлдлийн системтэй ямар ч хамаагүй л юмсан. Тэгсэн панигтаад BIOS руугаа ч орохгүй панигтаж орхидогийн байна. Тэгээд яахаа мэдэхгүй тоглоомоо эвдэлээд уйлаад сууж байдаг хүүхэд шиг царайлсандаа.
Эцэст нь гарах гарц олж , Hard-ээ гаргаж аваад Dell-д залгаад форматласан. Тэгээд л одоо C: дээр байсан хамаг юмаа эргээгээд сэргээх гээд сууж байна даа.

Операторын асуудал шийдвэрлэх систем гэж нэг баахан ADO.NET ашигласан юм бий. Яахав системийг чимэх ёстой функц,процедур цөөнтэй ч болмоор санагдсан даан ч application бичсэн учир хэрэглэх ёстой хүнийхээ гар дээр очиж чадаагүй. Учир нь ердөө л оператор маань гэртээ тэрхүү системийг ашиглах боломжгүй учраас. Өөрөөр хэлбэл ажил дээрээ тэрхүү системийг ашиглах боломжтой л гэсэн үг л дээ.
Хэрэв C: дээрх бүх юмаа сэргээвэл блог дээрээ тавинаа. C#,ADO.NET,Өгөгдлийн сангийн програмчлал сонирхож буй хэн нэгэнд жоохон ч гэсэн хэрэг болох байлгүй ...

Үргэлжлэл бий ...