Wednesday, November 25, 2009

Улс тунхагласны баярын мэнд хүргэе !

Улс тунхагласны баярын мэнд !!

Яг 85 жилийн өмнө буюу 1924 оны 11 сарын 26 нь Бүгд Найрамдах Монгол Улс хэмээн найрдамдах улс төрийн засаглал тогтон(төр бий болсон гэсэн үг), анхны үндсэн хуулиа баталсан өдөр юм. Тэгэхдээ бас түүхийн талаас асуудалтай яг тусгаар тогтсон өдөр нь уул нь 1945 оны 10 сарын 20-ны өдөр юм байна.1945 оноос өмнө Монгол Улс нь Олон улсад Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж явж байжээ.Сталин тухайн үед "Хэрэв танайхыг Японы Импералистуудаас чөлөөлбөл Монголын тусгаар тогтнолыг хариу болгон хүлээн зөвшөөрөх ёстой" гэсэн хатуу шаардлага тавьж, хариуд нь Хятадууд "Монголчууд тусгаар тогтноно гэсэн санал асуулганд тийм гэж хариулвал Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч болно" гэжээ. 10 сарын 20ны өдөр нь "Хятадаас хараат уу?" гэсэн олон нийтийн санал асуулганд нийтээрээ 100% "Үгүй" гэсэн байна. Иймд Хятадууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр, Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн Улс болж чаджээ. Тэгэхдээ үүнээс өмнө Үндсэн Хуультай , Төртэй улс яваад л байсан байна.

Уул нь 10 сарын 20 нь "Ориг" тусгаар тогтносон, Улс Тунхагласны баяр юм байна шүү!

Тэгэхдээ л бүгдэнд чинь Монгол Улс Тунхагласны түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Happy Birthday ! Mongolia

Дэлхий дээр 2,5 тэрбум хүн амьдарч, 1 тэрбум нь унтаж, 1,5 тэрбум нь ажиллаж байхад ганц ухаантай нь л миний блогийг уншиж байхын даа. :)
___________
It's show time

Friday, November 13, 2009

Хакер Монгол

Сайн байцгаана уу?

Найзынхаа флашнаас нэг гоё юм олсын. Нэр нь юу гээч Хакер Монгол гэсэн сүртэй нэртэйн. Сонирхсон нэг нь авна биз.Лавшруулаад гооглэдээр үзсэн чинь Жаргал.мн гээд номын зохиогчийн сайт байдгийн байна.Бас дээр нь сургуулийн дээр нэг ийм зар явж байхын. Хакер болохыг хүсвэл гэцэн сүртэй нь аргагүй рекламтай.Ер нь тэгээд урдахаа яая гэж байж, тэр хакер нтр-ийн сургалтанд явж байдаг бас сонин шд. Миний бодлоор хакер хүн гэдэг бол компьютерийн ухааныг төгс эзэмшсэн хүн гэж боддог.За юу ч гэсэн энэ номыг судланааа. Хамт судлацгаая.
Хакер Монгол гээд .pdf файлтай юм байналээ. Лайтай ном байна.

ТАТАХ

[Шууд татах] , [gogo.share] , [citi.share] , [mediafire.com]

Монголын хакерүүд маш олон болтугай гэж би лав хэлэхгүй...

Мэдээллийн эх сурвалж - Жаргал.мн

___________
It's show time

Wednesday, November 11, 2009

Програмчлалын хэлний онцлогууд

Сайн байцгаана уу?
Ер нь код эхлэж бичиж байгаа хүний хамгийн эхний алхам "Hello world" гэж хэвлэх гэж боддог. Ингээд Ч.Эрдэнэбат багшийн блог дээрээс аваад тавилаа. Энд дээд хэлний хэл гэгддэг. Php, Visual Basic 6, C++ , Delphi , Python дээр нэмээд хэд хэдэн янзын хэл нэмээд, хэвлэхийг тавилаа.

php: echo "Hello World"

Visual Basic: MessageBox ("Hello World")

C++ : MessageBoxA(0, "Hello World","caption,MB_OK);

Delphi : ShowMessage('Hello World');

Python : print "Hello World"

C# : MessageBox.Show("Hello world"); // Ер нь бол Visual Basic-д ";" -буюу
цэг таслал нэмээд л C# болно.

C : printf("Hello World!");

HTML : <html><head><title> blabla </title></head>
<body><p> Hello World </p> </body></html>


Java :

public static void main(String[] args) {
javax.swing.JFrame f = new javax.swing.JFrame("Hello World!");
f.setSize(300, 300);
f.getContentPane().add(new HelloWorld( ));
f.setVisible(true);
}
public void paintComponent(java.awt.Graphics g) {
g.drawString("Hello World!", 125, 95);
}
Эсвэл swing нтр хэрэггүй гэж үзвэл шууд System.out.println("Hello World");

MSSQL : арай мэдэхгүймаа.Бодвол хүснэгтний нэг талбарт нь бичих байхаа. :D

гэх мэтээр "Hello World"-г програмчлалын хэл хэлний онцлогийн дагуу бичнэ.Ер нь тэгээд өөрийнхөө бодлыг хэлэхэд КТМС-д орсон болохлээр ч тэрүү эдний зарим нэг хэлийг нь мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг сонин гардаа би ч ... Урьд нь буюу ердөө жилийн өмнө хийж байсан лаб,бие даалтаа нэг харахлээр мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм. Ер нь тэгээд би Сэргэлэн мөн ч юм шиг биш ч юм шиг гэхгүй юу...:)
Дээр нь нэмэж хэлэхэд HTML-ээ үргэжлүүлье гэхлээр хүн уншиж байгаа эсэх нь мэдэгдэхгүй маа, хэн нэгэн уншиж байгаан болов уу даа?

Жич : Ч.Эрдэнэбат багшийн блогоос зарим хэсгийг нь авав.


___________
It's show time

Tuesday, November 10, 2009

Спорт ба бодрол 2 - Chelsea London FC

Сайн байцгаана уу?
Зиак ингээд миний дэмждэг Chelsea FC-д ирлээ...


Chelsea London FC - London's Pride

Би ер нь анх галактико Реал-ыг дэмжиж хөл бөмбөг үзэж эхэлсэн. Гэвч дараа нь Челсийн тоглолтыг үзээд Челси гэх болсон. Клаудио Раниери удирдаж байсан , одоогийн AS Roma-ын дасгалжуулагч л даа. Тэр үед Челси маань 4-3-3 formation-тай байсан, нэг ёсны урд одоо ч клубтай байгаа Drogba,Joe Cole(эсвэл Arien Robben),Damien Duff(занал дайсан дерби-Fulham-д байгаа) урд тэгээд Frank Lampard, Eidur Gudjohnson,Claude Makelele,William Gallas,Terry(captain),Wayne Bridge, Paulo Ferreira,Petr Cech гэсэн бүрэлдэхүүнтэй 11тай байсан. Одоо бол

__________________Petr Cech _______________________

Jose Bosingwa____Ricardo Carvalho____John Terry(C)____AshleyCole

___________________Michael Essien______________________

Michael Ballack__________Frank Lampard__________Florent Malouda

__________Didier Drogba___________Nicoles Anelka_______

гэсэн гарааны 11тай байна. Дээр нь Yuri Zhirkov,John Obe Mikel,Salomon Kalou,Deco,Joe Cole,Branislav Ivanovic,Alex,Belleti гэсэн ахиад нэг шилдэг бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлчихээр хүчирхэг замиан буюу substition байна. Өчигдөрхөн заналт дайсан улаан чөтгөрүүдийг, улаан хамарт Сер-ийн Манчестерийн чөтгөрүүдийг Stamford-ын гүүрэн(талбай) дээрээ хожлоо. Сайхан байнаааа гэж.

Түүхийн хувьд авч үзвэл нөгөө 3аасаа(Manchester United,Liverpool,Arsenal) ер нь бол үүх түүхсээд байх юм байхгүй. Ер нь бол английн шилдэг 4т Everton-г шахаж орж ирсэн гэж болно.Ер нь бол 1990-аад оноос өмнө буюу Barclay's English Premier League гэхээс өмнө английн топ багт байгаагүй.2000 он гарсанаас хойш топ зэрэглэлд орох болсон Челси маань английн тэргүүн лигийн аваргаар гурвантаа шалгарсан(1955,2005,2006). Челсийн шинэ түүх 2003 онд Оросын тэрбумтан Роман Абрахимович авсанаар английн төдийгүй дэлхийн хэмжээний хүчирхэг баг бүрдэх уг үндэс болсон. Тэр үед өр зээлд баригдаад байсан Челсиг маань Роман Абрахимович 140 мянган фунтаар өөрийн болгосон.Авсан даруйдаа дөнгөж аваргуудын лигийн аварга болоод байсан Porto-ын дасгалжуулагч Jose Mourinho-г авсан тэгээд л 2005,2006 онд английн аварга болсондоо.Гэвч Романы хүсэл бол аваргуудын лигийн аварга болох байлаа. 2 жил, удаа дарааллан Liverpool-ын хотон шувуудад ялагдсанаар Jose-ийн(онцгой нэгэн гэдэг хочтой) Челси дахь кареер дууссан юм.Онцгой нэгэнг үдсэний дараагаар Abram Grant хэмээх еврей нөхрийг онцгой нэгэний орыг залгахаар ирсэн. Ирээд уул нь эгээтэй л Романы хүслийг биелүүлэх шахсан, даанч өчүүхэн бага ач дутсандаа(Terry халтирч, аварга болох боломжоо алдсанаар,Manchester United аваргуудын лигийн аварга 2007-2008)
Дээр нь нэмэгдээд Premier League-ын аваргыг атгаад л алдсан. Бас л өчүүхэн бага оноо Манчестерээс дутсан.Удалгүй World Cup-д Португалыг 4р байранд шалгаруулсан Luiz Felipe Scolari-г авчирсан. Уул нь цаадах нь клуб удирдаж үзээгүй эрхэм байсан юмсан. Бараг л баг алах шахсан нөхөрдөө. Хүн болгон мэдэж байгаа байх. Тэгээд л халаад удалгүй оросын шигшээ багийн дасгалжуулагч Guus Hiddink-г авчирсан. Гуусын амжилттай тактикийн хүчинд баг дахин сэргэж, муугүй амжилттайгаар өнгөрсөн улирлыг үдсэн. Жишээлбэл: хүчирхэг Барса-ын ганц өвдөг сөхрүүлж чадаагүй баг нь Челси болсон, дээр нь шилдэг 4т нь үлдээсэн. Дэлхийн хамгийн их баг оролцдог, хамгийн их настай F.A Cup-д Челсиг түрүүлүүлсэн гэх мэт. Ер нь л их шилдэг дасгалжуулагч юм даа гэх бодлыг төрүүлсэн Гуус...

Шинэ улирал,Шинэ дасгалжуулагч,Шинэ амжилт - Carlo Ancelotti буюу AC Milan-ын экс дасгалжуулагч манай талын хүн боловоо гэж. Ирсэн даруйдаа Английн супер цомын тэмцээн буюу Коммюнити Шиелд түрүүлсэн. Бүр заналт муу Манчестерийг хожиж шүү. Өчигдөрхөн Манчестерийг хожсоноос 5 оноогоор тасарч эхэлсэн. Сайхан байнаааа.Өнөөдөртөө ингээд завсарлий...

_________
It's Football