Tuesday, November 10, 2009

Спорт ба бодрол 2 - Chelsea London FC

Сайн байцгаана уу?
Зиак ингээд миний дэмждэг Chelsea FC-д ирлээ...


Chelsea London FC - London's Pride

Би ер нь анх галактико Реал-ыг дэмжиж хөл бөмбөг үзэж эхэлсэн. Гэвч дараа нь Челсийн тоглолтыг үзээд Челси гэх болсон. Клаудио Раниери удирдаж байсан , одоогийн AS Roma-ын дасгалжуулагч л даа. Тэр үед Челси маань 4-3-3 formation-тай байсан, нэг ёсны урд одоо ч клубтай байгаа Drogba,Joe Cole(эсвэл Arien Robben),Damien Duff(занал дайсан дерби-Fulham-д байгаа) урд тэгээд Frank Lampard, Eidur Gudjohnson,Claude Makelele,William Gallas,Terry(captain),Wayne Bridge, Paulo Ferreira,Petr Cech гэсэн бүрэлдэхүүнтэй 11тай байсан. Одоо бол

__________________Petr Cech _______________________

Jose Bosingwa____Ricardo Carvalho____John Terry(C)____AshleyCole

___________________Michael Essien______________________

Michael Ballack__________Frank Lampard__________Florent Malouda

__________Didier Drogba___________Nicoles Anelka_______

гэсэн гарааны 11тай байна. Дээр нь Yuri Zhirkov,John Obe Mikel,Salomon Kalou,Deco,Joe Cole,Branislav Ivanovic,Alex,Belleti гэсэн ахиад нэг шилдэг бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлчихээр хүчирхэг замиан буюу substition байна. Өчигдөрхөн заналт дайсан улаан чөтгөрүүдийг, улаан хамарт Сер-ийн Манчестерийн чөтгөрүүдийг Stamford-ын гүүрэн(талбай) дээрээ хожлоо. Сайхан байнаааа гэж.

Түүхийн хувьд авч үзвэл нөгөө 3аасаа(Manchester United,Liverpool,Arsenal) ер нь бол үүх түүхсээд байх юм байхгүй. Ер нь бол английн шилдэг 4т Everton-г шахаж орж ирсэн гэж болно.Ер нь бол 1990-аад оноос өмнө буюу Barclay's English Premier League гэхээс өмнө английн топ багт байгаагүй.2000 он гарсанаас хойш топ зэрэглэлд орох болсон Челси маань английн тэргүүн лигийн аваргаар гурвантаа шалгарсан(1955,2005,2006). Челсийн шинэ түүх 2003 онд Оросын тэрбумтан Роман Абрахимович авсанаар английн төдийгүй дэлхийн хэмжээний хүчирхэг баг бүрдэх уг үндэс болсон. Тэр үед өр зээлд баригдаад байсан Челсиг маань Роман Абрахимович 140 мянган фунтаар өөрийн болгосон.Авсан даруйдаа дөнгөж аваргуудын лигийн аварга болоод байсан Porto-ын дасгалжуулагч Jose Mourinho-г авсан тэгээд л 2005,2006 онд английн аварга болсондоо.Гэвч Романы хүсэл бол аваргуудын лигийн аварга болох байлаа. 2 жил, удаа дарааллан Liverpool-ын хотон шувуудад ялагдсанаар Jose-ийн(онцгой нэгэн гэдэг хочтой) Челси дахь кареер дууссан юм.Онцгой нэгэнг үдсэний дараагаар Abram Grant хэмээх еврей нөхрийг онцгой нэгэний орыг залгахаар ирсэн. Ирээд уул нь эгээтэй л Романы хүслийг биелүүлэх шахсан, даанч өчүүхэн бага ач дутсандаа(Terry халтирч, аварга болох боломжоо алдсанаар,Manchester United аваргуудын лигийн аварга 2007-2008)
Дээр нь нэмэгдээд Premier League-ын аваргыг атгаад л алдсан. Бас л өчүүхэн бага оноо Манчестерээс дутсан.Удалгүй World Cup-д Португалыг 4р байранд шалгаруулсан Luiz Felipe Scolari-г авчирсан. Уул нь цаадах нь клуб удирдаж үзээгүй эрхэм байсан юмсан. Бараг л баг алах шахсан нөхөрдөө. Хүн болгон мэдэж байгаа байх. Тэгээд л халаад удалгүй оросын шигшээ багийн дасгалжуулагч Guus Hiddink-г авчирсан. Гуусын амжилттай тактикийн хүчинд баг дахин сэргэж, муугүй амжилттайгаар өнгөрсөн улирлыг үдсэн. Жишээлбэл: хүчирхэг Барса-ын ганц өвдөг сөхрүүлж чадаагүй баг нь Челси болсон, дээр нь шилдэг 4т нь үлдээсэн. Дэлхийн хамгийн их баг оролцдог, хамгийн их настай F.A Cup-д Челсиг түрүүлүүлсэн гэх мэт. Ер нь л их шилдэг дасгалжуулагч юм даа гэх бодлыг төрүүлсэн Гуус...

Шинэ улирал,Шинэ дасгалжуулагч,Шинэ амжилт - Carlo Ancelotti буюу AC Milan-ын экс дасгалжуулагч манай талын хүн боловоо гэж. Ирсэн даруйдаа Английн супер цомын тэмцээн буюу Коммюнити Шиелд түрүүлсэн. Бүр заналт муу Манчестерийг хожиж шүү. Өчигдөрхөн Манчестерийг хожсоноос 5 оноогоор тасарч эхэлсэн. Сайхан байнаааа.Өнөөдөртөө ингээд завсарлий...

_________
It's Football

No comments: