Monday, August 23, 2010

Энэ зуны тухайд


Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе!~

Энэ зуны жоохон ч гэсэн сурсан зүйл нь FreeBSD-н анхан шатны мэдлэгтэй болсон байхаа.
Virtual-аар яахав суулгасан л даа. Тэгэхдээ л нэг л бишээ, нэг л амьд биш санагдаад байхлээр нь хорхой хүрээд , dual boot-ээр суулгахаар шийдэвээ. Тэгсэн эгээтэй Laptop-ноосоо салах шахлаа. Хэхэ :)

Энэ зун хөгтэй юмаар дүүрэн сайхан л боллоо. Нэгдүгээрт хамгийн гоё нь сургалтын төлбөрөө өөрийнхөө хөлс , хүчийг шахан байж оллоо. Сүүлийн сард буюу 8 сард 2 жил хийж , эгээтэй муурч уначихсангүй. :D
Харамсалтайн энэ зун TOEFL-ын дамжаанд заавал сууна гэж бодож байсан маань талаар болсон нь таагүй. Бас нэг юманд дээр дампуурсан тал бий. Хэлээд яахав.

Интернетийн Sainyy.NET гэх Сайнуу гэж нэрлэгддэг үйлчилгээний талаар буюу ISP(Internet Service Provider) интернетийн үйлчилгээ үзүүлэгч компанийн талаар тодорхой зохих хэмжээний мэдлэгтэй боллоо.(РЕКЛАМ , РЕКЛАМ , РЕКЛАМ ...)
Дээр нь нэмж хэлэхэд сүлжээний ажил хийнэ шүү. Өөрөөр хэлбэл халтуурны ажил ...

Бас хамаагүй dual-boot-ээр суулгах гэж зүггүйтэж болохгүйн байна лээ. Би Dual-аар гусах гэж байгаад BIOS-аа сайхан панигтуулсан.BIOS чинь уул нь Windows үйлдлийн системтэй ямар ч хамаагүй л юмсан. Тэгсэн панигтаад BIOS руугаа ч орохгүй панигтаж орхидогийн байна. Тэгээд яахаа мэдэхгүй тоглоомоо эвдэлээд уйлаад сууж байдаг хүүхэд шиг царайлсандаа.
Эцэст нь гарах гарц олж , Hard-ээ гаргаж аваад Dell-д залгаад форматласан. Тэгээд л одоо C: дээр байсан хамаг юмаа эргээгээд сэргээх гээд сууж байна даа.

Операторын асуудал шийдвэрлэх систем гэж нэг баахан ADO.NET ашигласан юм бий. Яахав системийг чимэх ёстой функц,процедур цөөнтэй ч болмоор санагдсан даан ч application бичсэн учир хэрэглэх ёстой хүнийхээ гар дээр очиж чадаагүй. Учир нь ердөө л оператор маань гэртээ тэрхүү системийг ашиглах боломжгүй учраас. Өөрөөр хэлбэл ажил дээрээ тэрхүү системийг ашиглах боломжтой л гэсэн үг л дээ.
Хэрэв C: дээрх бүх юмаа сэргээвэл блог дээрээ тавинаа. C#,ADO.NET,Өгөгдлийн сангийн програмчлал сонирхож буй хэн нэгэнд жоохон ч гэсэн хэрэг болох байлгүй ...

Үргэлжлэл бий ...

Saturday, August 21, 2010

Мэднээ би мэднэ ...

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе !

Тиймээ би харахыг өдөр шөнөгүй хүсч байна
Тиймээ би хардах нөхөртэйг чинь мэднэ
Тиймээ би сонирхох харцыг чинь мэдэрсэн
Тиймээ би шохоорлын харц шидсэнээ мэднэ.

Чамаас лайтай охин харж явсангүй
Чамтай ярихад өөрийн эрхгүй хоолой дээр юм тээглэнэ
Чамайг харахлээр л нүд унгах шахна
Чамд хэлэх үг байвч хэлж эс зүрхэлнэ...

Очих цагаа өдөр болгон тоолдогоо мэднэ
Орцоор чинь орох болгондоо чамайг байгаасай гэж боддогоо мэднэ
Онцгой нэгэн болох гэж жүжиглэдэгээ мэднэ
Орой болгон хаалгыг чинь үдэн очихыг хүснэ би...

Хүн болсон хойно бодлоос гарахаа болилоо
Хүүхэн чамайг мартахыг хүснэ
Хүссэн хүсээгүй очиж янзлахдаа
Харц тулгарахдаа сэтгэлээ алдахаас айна...

Болохоо болибол над руу залгадгийг чинь мэднэ
Барьц алдан ярихдаа эргээд залгая гэхээс өөр үг үл олдоно
Бодохгүй байж ядах энэ бодлоо ялтайн билээ
Боломжгүй зүйл бодохоо одооноос эхэлж больё...

___________________
it's for 99 ... indescribable or nothing

Tuesday, July 27, 2010

Шударга өрсөлдөөн ч гэж дээ. Монголд ?

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе!~

Энэ удаа бизнесийн сонин хачин, эсвэл хар бараан ч гэмээр зүйлсийн талаар бичихээр шийдлээ.
Одоогоор манай Сайн уу НЕТ болон Сайнуу карт үйлчилгээний талаархи хэрэглэгчдийн ирдэг ганц 2 гомдол , саналыг ил болгохыг энэхүү бичлэгт зорилоо.

Манай олон улсын ярианы Сайнуу картын хувьд бусад том том гигант Мобиком,Скайтелтай харьцуулахад урсгал, идэвхитэй байгаа хэрэглэгчийнхээ хувьд харьцангуй бага. Яахав Монгол ком нтртэй өрсөлдөх хэмжээний, ер нь л өрсөлддөгдөө.
Олон улсын ярианы картын хувьд ихэнхи хэрэглэгчид ярихад картнаас гадна гар утас,суурин утаснаас нь бас давхар тодорхой хэмжээний төлбөр гардаг. Энэхүү төлбөрийг манай компаниас авдаг гэж боддог ташаа ойлголттой явдаг юм шиг байгаан...
Гэвч амьдрал дээр шаал өөр Мобиком болон Скайтел компани,корпорациуд нь өөрсдийн олон улсын ярианы карттай. Иймд өөрсдийн хэрэглэгчидээ өөрсдийнхөө картаар яриулах гэсэн бодлого баримталддаг нь шударга өрсөлдөөн гэгч зүйл энэхүү VoiP үйлчилгээнд хангалтгүй байдаг нь харагдана.
Өөрөөр хэлбэл та манай олон улсын ярианы сайнуу картыг аваад гадаад руу ээж , аав,хамаатан садантайгаар манай картаар хямд удаан ярих боловч эсрэгээрээ гар утас , суурин утаснаас чинь доторхой хэмжээний төлбөр унана. Тодруулбал :
Мобиком - 100 төг/урьдчилсан/,60 төг/дараах төлбөрт/
Скайтел - 100 төг/урьдчилсан/,75 төг/дараах төлбөрт/
Юнител - 70 төг/урьдчилсан төлбөрт/,50 төг/дараах төлбөрт/
Жи мобайл - 55 төг/урьдчилсан төлбөрт/,45 төг/дараах төлбөрт/

харин хамгийн хямдхан нь Монгол Цахилгаан Холбооны суурийн утаснаас 20 төг нэг минутанд авдаг.
Хэрэглэгч бол манай картнаас ч унаад , бас давхар утаснаас нь унахлээр мэддэггүй хэрэглэгч маш ихээр уурлан, загнаж зандчина.
Энэ давхар утаснаас чинь нэгж унаж байгаан МАНАЙ ХАЛААСАНД БИШ ХАРИН НААД ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ОПЕРАТОРУУДЫН чинь халаасанд орж байгаамшдээ !

Ер нь энэ нь манай үйлчилгээг авсан өөрсдйин хэрэглэгчидээ ХАШРААЖ байгаа хэрэг юм. Нэг утаснаас нь нэгж унаж байгаа мэдсэн хэрэглэгч дараагийн удаа нэгж унахгүй байхаар буюу Мобикомынх бол Глобус карт , Скайтел бол 002 гарц , Unitel 008 гарц гэх мэт тус тусынхаа Voip үйлчилгээг авна.
Энийгээ их энгийнээр тайлбарлана. Та хэн нэгэн хүнрүү ярихад таниас нэгж унадагтай адилханаар 4 оронтой дугаар луу ярихад бас л нэгж унана гэж тайлбарлана. Тэгвэл яагаад өөрсдийн чинь 4 оронтой дугаар луу залгахад үнэгүй байдгийн ? ядаж хэрэглэгчидээ бодоод үнээ буулгачихаж болдоггүй гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ.
Гэвч энэ бол бүтэшгүй асуудал, манай компаниас энэ талаар зөндөө заргалдаж үзсэн. Ямар ч ач тусаа өгөлгүй өнгөрсөн.Нохой хуцалж байдаг,Жингийн тэмээ явжил байдаг гэсэг шиг аргагүй монопол гэдэг нь иймэрхүү зүйлээс харагдаж байгаамдаа.

Бас нэг Монголын Мэдээлэл Технологийн салбарын шударга бус явдал бол миний бодлоор тэр тендэр нтрийн асуудал байх. Манай компани ер нь бараг л ялж үзээгүй , яагаад гэвэл дээр доороо танидаггүй хүнгүй учраас тэр. Тендэрт оролцоход төсөлд зарцуулахад хөрөнгө гүйцэтгүүлэх компаниас авдаг. Нэг ёсны тендэр гэдэг бол та өөр хэн нэгэнээр мөнгө төлүүлж , ямар нэгэн юм хийлгэхийг хэлдэг. Хийлгэхдээ тэрхүү компаниа өрсөлдүүлж,шалгаруулж гүйцэтгэгч компаниа сонгодог. Гэвч бодит байдал дээр шаал өөр. Нэг ёсны таны халаасанд буй мөнгөөс ихээхэн хамаарна...
Өөрөөр хэлбэл хичнээн бага хөрөнгөөр төслийг чинь бүтээгээд өгье гэхлээр шаал өөр хамаагүй үнэтэй компанийг сонгодог нь юуны учир вэ??? Тэгээд тендэрт ялж байгаа компаниудынх ард дандаа хужаа нар эсвэл өөр гадаадынхан байдаг нь юуны учир вэ?

Бас нэг юм байгаан. Төмөр замын гэх тодотголтой байрнуудад өөрсдийн интернетээр тавих боломжгүй, ATC дээр өөрсдийн төхөөрөмжөө тавьж болдоггүй. Хэдхэн жилийн өмнө л гэхэд манай картыг төмөр замын хэрэглэгчид авах боломжгүй байсан.Одоо бол төмөр замын хэрэглэгчид хэрэглэх боломжтой л доо.Тэр үед учир нь тун энгийн , цаана нь Railcom гэх монголын IT-ын голлох байр суурийг эзэлдэг мангас байдаг учраас. Railcom нь тэрхүү утасны ATC эзэмшдэг учраас тэр. ADSL үйлчилгээг төмөр замын хэрэглэгчид хэрэглэх боломжгүй. Яахад citinet нтрээр шилэн кабелаар нет авч болдог байх л даа. ADSL үйлчилгээг бол төмөр замынханд зөвхөн Railcom л үзүүлнэ! Тэгсэн монголд чинь интернет тавьдаг бүхий л компани ADSL болон ADSL 2+ үйлчилгээг үзүүлдэг шүүдээ!

За нэг иймэрхүү л байнадаа. Ийм байжийж л шударга өрсөлдөөн нтр гэх гэж...
Монгол Улс Мандан Бадрах Болтугай !!!
___________
it's show4time

Sunday, July 25, 2010

Зуны үдэш - Лагерт дуулах дуу

Хэй Залуусаа зун цаг иржийн бүх юм сайхан болох гэжийн
Нэг л өглөө наран гийх нь би түүнийгээ харна гэх нь
Ургасан ягаан цэцэгс юутай сайхан гэтэл
Дурласан залуугын дотор түүнээс сайхан сэтгэл
Гүн бодолд автан дуулах нь юутай сайхөөн
Хүн болоод төрсөн нь юутай хөөрхөн сайхөөн
Энэ хорвоо сайхнаар дүүрэн гялалзана
Алив ганцхан дурлах нь би түүндээ хардуулах нь
Чи минь надад хайртай юу би чамд хайртай шүү
Чинийхээ хайрыг мэдэрхэд үнэхээр сайхан байсан шүү
Энэ дууг минь та нартайгаа дуулий
Зуны цагаар зугаацан лагерт очиж дуулий
Зуны сайхан орой охид надруу дайрна
Энэ үнэхээр үнэхээр сайхан санагдана
Сайхнөөр сайхан сайхан сайхөөн
Ийм сайхан цаг үед дурлаж үзээгүй бол гайхеө

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан

Ингээд дуулаад баймаар хорвоо ямар сайхан
Мөөгий миний бие үнэхээр сайхан сайхан
Тэр охин хөөрхөн харагданхан надад таалагданхан түүнд би татагдах нь
Еэ ямар сайхан хорвоо вэ ижий аавдаа баярлахан
Миний найзууд хүрээд ир бүгдээр хамтдаа ханьсий
Өглөөг хамтдаа угтая юутай сайхан наран ээхнэ
Муу бүгдээ ардаа гээхнэ хөөх тэрийг хардаа гэхнэ
Хүмүүс надаас жаргалыг эрнэ би одоо жаргалыг эрнэ
Хавар цаг иржийн зун цаг удахгүй ирнэ
Хавар хаяанд иржийн хаврын синдром эхлэнэ
Хаа нэгтээ охид хөвгүүд бие биедээ эрхлэнэ
Чи минь надад үнэхээр сайхан санагдана
Хаа ч явсан хайрын тухай дуулна би
Хаа ч явсан хайрын тухай дуулна
Энэ дууг минь та нар бүгдээрээ дуулна

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан

Зүсрээд бороо оржийн би одоо норжийн (Гадаа үнэхээр сайхан байна)
Хаана ч ингэж бороо ордоггүй юм үс ноосон унадын (Би түүнийг гайхан байна)
Өглөө болсоныг хэлжийн гадаа гоё наран гийхнэ (Гадаа үнэхээр сайхан байна)
Би гадуур зугаалж явлаа цагийг барлаа саран гийхнэ (Би түүнийг гайхан байна)
Гадаа үнэхээр сайхан байна
Би түүнийг гайхан байна
Яаж мартхав гитараа аваад гарлаа хүмүүс байх нь байна
За тэхээр нүдэж гарлаа гитар хөгжмөө БАН БАН
Би дажгүй дардгийм болуу хүмүүс цуглаад БөөН БөөН
Энэ өдөр миний л хувьд дурсамж үнэхээр дүүрэн
Та нартаа баярлалаа би одоо сэтгэл дүүрэн
Ингээд салхад харамсалтай л байна та нар минь амарцгаа
Маргааш өглөө надын л адилаар баяр баяслаар бялхацгаа

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан
Сайхнаа сайхан зун цаг сайхан (Зөөлөн шиврэх бороотой үдшээр охидтой)
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан (Хамт зугаалан алхах лайтай сайхаан)
Бидний энэ дуу аялгуу сайхан (Шиврэх бороон дусал дуугаа дуслуулан зогсох)
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан (Юутай сайхаан)

Saturday, July 3, 2010

Дэлхийн аваргын тухай хэдэн үг

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе!~

Өдрийн сэдэв бол Дэлхийн аваргын тухай.

Ер нь бол ажлын цаг заваа зохицуулаад л үзэж байна. Миний хувьд Les Bleus(L'Equipe tricolore ч гэдэг) буюу Цэнхэрүүд гэх Францын шигшээ багыг аль эртнээс дэмждэг. Клубын хувьд ч Blues буюу Chelsea London FC клубыг дэмждэг.Тэгэхлээр цэнхэр өнгөд магадгүй дуртай юм шиг байгаан. Мөнх хөх тэнгэр шигээ...

Манай Франц хөөрхий багын дотоод уур амьсгалын таарамжгүй байдлаас болж нутаг буцсандаа. Ялангуяа дасгалжуулагч Домеменикийн хувьд үндэсний гутамшиг аяатай болсон байхдаа. Ямар ч бэлдсэн тактикгүй довтолгоо, талбайн голоос довтолгоог эхлүүлэх ёстой Yoann Gourcuff гэх мэт нөхдүүд үнэнхүү хангалтгүй байлаа. Энэ жил Gourcuff-ээс дэндүү их юм хүлээж байсандаа.Ядаж л домогт Zinedine Zidane-н энэ зэрэгт хүрдэггүймаа гэхэд ядаж л хол,ойрын пассаа Olympic Lyon-д үзүүлдэг шигээ playmaker хийвэл сайн байсындаа. За хагас хамгаалалт иймэрхүү байдгын байж. Ядаж Real-д банз халаасан Kareem Benzema биш юмаа гэхэд форм сайтай байгаа Samir Nasri-г Domenech шигшээ багтаа дуудаагүйг бүүр ч ойлгохгүй юм. Тэгээд багийн ахлагчаар тавьсан Henry-г гарааны бүрэлдэхүүнд багтаагаагүй , учир нь ердөө өөрийг нь муу хэлсэн учраас л тэр. Ер нь энэ их сонин дасгалжуулагч өнгөрсөн дэлхийн аваргад форм сайн байж, Италийн лигийн мэргэн бууч David Trezeguet болон Barca-д оргил үедээ байсан Ludovic Giuly-г дуудаагүй. Anelka ч яахав формтай байсан ч гэсэн түүнд маш бага боломж олдсон,ер нь боломж гарсынмуу Анелкад ...
Тэгээд л уурссандаа дасгалжуулагчаа эвгүй үгээр дайрсан. Энэ бол тоглогч хүний хувьд гаргаж болохооргүй , ёс суртахуунгүй хэрэг.За тэгээд дасгалжуулагчдаа ганц дургүй байсан хүн нь Anelka биш Malouda,Henry нар бүгд л дургүй. Florent Malouda энэ дэлхийн аваргын францын ганц гоалыг оруулсан.


Ер нь тэгээд нэг л багын тоглолтгүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв хавгүй ямар ч эмх цэгцгүй довтолгоо, хамгаалалттай тоглосон. Хамгаалалт ч яахав дэлхийн шилдэг хаалагчийн нэг , энэ жил Лион хаалгыг маш амжилттай хааж, хагас шигшээ хүртэл аваачсан Hugo LLoris дажгүй байсан, яахав түүний урд дэлхийн шилдэгтээ тооцогдох хамгаалалтын шугам байсан болохлээр, тэгээд ч тактик нь ерөөсөө үхэтлээ хамгаалах , харин боломж олдовол сөрөг довтолгооноор гоалдох гэсэн тактиктай учраас хамгаалалтанд нээх асуудалгүй байсан байх.

Харин хамгийн сайн хамгаалалт довтолгоон гэдгийг дасгалжуулагч маань мэддэггүй бололтой. Дээр нь хоорондоо үл ойлголцох багийн уур амьсгал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх л даа.

Түүх давтагдана гэж бас байхынмаа. Нэг сонирхолтой жишээ хэлэхэд 2002 онд болсон Korea,Japan-ны дэлхийн аваргаар 3 улсын мэргэн бууч буюу Францын лигийн мэргэн бууч - Djibril Cisse , Италийн лигийн мэргэн бууч - David Trezeguet , Английн лигийн мэргэн бууч - Thierry Henry нар байсан дээр нь нэмэгдээд Реалын халзан толгойт Zinedine Zidane нар нэг ч гоалгүйгээр , нээлтийн тоглолтонд Senegal-д хожигдож , сенсааци дэгдээж байсан бол одоо ч гэсэн сенсаацийн эзэд боллоо.
Дээр ч ядаж байхад Умард Ирландыг Henry-ын гараар дамжиж Gallas гоалдаж , маргаантайгаар дэлхийн аваргад ирсэн байсныг ч хэлэхүү, нүгэл нь нүдээрээ гарлаа гэдэг шиг л юм боллоо.

Хамгийн харамсалтай нь Арсеналын амьд домог, Францын шигшээ багт хамгийн их гоал оруулсан гэх Thierry Henry маань хамгийн сүүлийн дэлхийн аваргаа гунигт түүхээр дуусгаж байгаа нь харамсаар юм боллоо. Дараагийн дэлхийн аваргаар Les Bleus маань хол явна гэдэгт итгэж байна.

L'Equipe tricolore , Les Bleus ...

Удахгүй "Ла-Албиселесте" буюу "Хөх-цагаанууд" Аргентинын шигшээ багийн талаар бичих болно .

Анхаарал тавьсанд баярлалаа.

_____________
it's show time

Wednesday, June 23, 2010

Ajax-iin сонирхолтой жишээ


Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе~
Ер нь бол хичээл амарцан сайхан л байна. Гэвч ажлын амт шимийг хүртэх гээд ажилд орцон чинь цаг зав олдохгүй л гадуур,дотуур гүйж л байна. Ийм л учраас блогоо мартсан хэрэг. (Өөр шалтгаан олдохгүй байна оо. :P)
нүүдэлчин ахын сайтаар зугаалж байгаад нэг сонирхолтой зүйл оловоо.Хүмүүсийн яриад байдаг нөгөө нэг AJAX гээд технологийн сонирхолтой жишээ энд байна. AJAX-г энгийнээр хэлэхэд жирийн PC дээр ажилладаг application програм хангамжийг веб application болгон хөрвүүлдөг технологи гээд буудчий. Буудсан ч гэсэн багцаатай буудсан байхаа.
Үйлдлийн системийг вебчлэх гэж оролдсон бололтой. Ороод үзээрэй.Windows 3.0-н веб загвар болой.

Thursday, April 29, 2010

.NET гэж юу вэ?

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг хүргэе~

Өнөөдөр өөрийнхөө ертөнцийг харах цонхоороо аялж байгаад нэг сонирхолтой юм оловоо. Ингээд .NET технологийн тухай ...

Мэдээлэл технологи хөгжихийн хирээр бидний мэдэх сурах зүйл үй олон болж сүүлдээ бодохоос толгой өвдөх шиг. Гэвч хоцрохгүйн тулд судалсаар л ... Бидний сайн мэдэх Microsoft ирээдүйн хөгжилрүү арагшаа ч харах завгүй зүтгэсээр. Би юу ярих гээд байна вэ гэхээр өөрийн өдөр болгон ашигладаг .NET технологийн талаар.

.NET гэж юу вэ?
Microsoft корпораци анх windows -ыг гаргахдаа win32api буюу windows-ыг хөгжүүлэгч функцын цуглуулгыг бүтээжээ. Win32API нь өөртөө windows -дээр ажиллах бүхий л төрлийн фунцүүдийг харамгүй оруулсан байдаг бөгөөд өнөөг хүртэл программистууд ашигласаар л. Гэтэл технологийн хөгжил дээшлэх тусам Интернэт, Windows орчны програм хангамж, техник хангамжийг нэгтгэх шаардлага гарч түүний эрэлтээр .NET технологи төрсөн бөгөөд одоо дөнгөж хэлд орсон хүүхэд шиг бойжиж байна. Тун удахгүй энэ технологийн гайхамшиг та бидэнд мэдрэгдэж эхлэх болно. Зариманд нь мэдрэгдчихсээн. Хэ хэ. Цаад Microsoft-ын ах эгч нар чинь бага багаар дасгаж байгаал таныг 100% .NET технологид оруулчихна даа. Тэр үед та вэб ачаалаад байна уу програм хэрэглэглээд байна уу гэдгээ ч ялгахааргүй болих вий дээ. За тэр яахав .NET технологийн давуу талыг мэдэх үү энд тэр бүгдийг нь дурьдвал их цаг орох биз харин би заримаас нь дурьдая. Жаахан эмх замбараагүй биччихлээ уучлаарай.

* Олон хэл дэмжигч платформ

Энэ нь ямар ч програмчлалын хэл мэдэх хүн энэ технологийг ашиглах боломжтой гэсэн үг. Энэ байтугай та өөрийн гэсэн програмчлалын хэл зохиогоод энэ технологийг ашиглаж болно гээд боддоо.

* UNICODE -ын асуудлыг бүрэн шийдсэн

Дээр үеийн програмчлалын хэл ашигладаг хүмүүс мэдэх байх. Монголоор програм хийх гэхээр ANSI, ASCII гээд л ядаргаатай юмнуудыг ойлгож мэдэх, дээр нь түүнд тохирсон font зохиох, гарны драйвер гээд л. Арай хийж хийсэн програм нь өөр компьютер дээр font нь танихгүй. Үнэн хэцүү байсан байгаа биз тэгвэл одоо энэ асуудал 100% алга болжээ. Тэр ч байтугай та монгол хэлээрээ Visual Studio .NET ын editor програм дээр Монгол үсгээр хувьсагч зарлаад ашиглахад асуудалгүй гээд боддоо. Та хувьсагчаа Дорж, Бат гэнүү таны л дур.

* Бэлэн зарлагдсан функцийг цуглуулгатай.

Танд хэрэгтэй гэсэн хар мянган функцүүдийг namespace гэдэг зүйлээр ангилаад бүлэглээд танд ойлгомжтой болгоод тавьчихсан байгаа. Тэгээд version өсөх тутамд сайжруулахыг нь сайжруулаад өшөө олон функцүүд нэмэгдээд л байж байгаа. Жишээлбэл Файлтай ажиллая гэвэл System.IO, Өгөгдлийн баазтай ажиллах бол System.Data, Интернэт болон сүлжээнд ажиллая гэвэл System.Net, Өгөгдлийн бүтэц болон массивтай ажиллая гэвэл System.Collection, Графиктай ажиллая гэвэл System.Drawing, Нууцлалын системтэй ажиллая гэвэл System.Security, Текст болон String-тай ажиллая гэвэл System.Text гэх мэт маш олон хэсэг бий. Гол нь та яаж ашиглахаа л ойлгоход хангалттай.

* Remanaged assembly

Та бусад програмчлалын хэл дээр програм бичиж байсан бол DLL гэж зүйлийг мэдэх байх. Өөрийн байнга ашигладаг функцыг DLL болгоод дараа нь ашиглаад байхад маш сайхан зүйл. Гэхдээ хамгийн том дутагдалтай тал нь зөвхөн функц л бичнэ. Та класс хадгална гэж зүүдэлсний ч хэрэггүй. Гэтэл цаад .NET чинь энэ асуудлыг 100% шийдчихсэн. Та бүхий л хэрэглэж болох класс аа library үүсгээд л дотор нь хийчихнэ. тэгээд л өөрийнхөө хийж байгаа програмдаа ашиглаад байхад янзтай. Та addon-оор хөгждөг програм бичих бол инээдтэй зүйл болж хувирсан шүү дээ.

* ASP.NET технолги

Юун PHP -тай зүйрлэх ч юм биш. Та вэб хийхдээ юунд ч санаа зовох хэрэггүй. Юу л хийе гэж бодно тэрийгээ хийнэ. Дээрээс нь нөгөө л .NET -ынхаа класс, функцүүдийг ашигладаг учир та windows дээр програм бичихтэй адилханаар л вэб хийчих болно. Хэрэглэгчийн хандалт нууцлалын асуудлыг цаанаас нь лайтай шийдцэн болохоор таны хийсэн вэб санаа зовох зүйлгүй хамгаалалттай боллоо гэсэн үг. За тэгээд галзуу галзуу компонентууд шил шилээ дараад гарч ирж байна да.

* AppDomain, .NET remoting, Windows Communication Foundation

.NET ын сүлжээтэй холбоотой хамгийн галзуу нь энэ. Та сүлжээ, сервэртэй холбоотой програм бичиж байгаа бол дээрх хоёр зүйлийг мэдсэн байхад юун тэр доод түвшины socket энэ тэр тэдгээрийг март. Та local сүлжээний ч бай, Интернэт серверийн ч бай ямар ч програмыг Windows Communication Foundation ашиглаад хурдан хийчихнэ. Энэ технологийн надад таалагдсан нэг зүйл нь сервер дээрх классыг өөрийнхөө клиент дээр үүсгээд л ашиглах боломжоор хангасан.

* Windows Presentation Foundation, Silverlight

Windows дээр график дизайн сайтай програм бичихэд хүндрэлтэй байсан цаг өнгөрчээ. Та хүссэн график дизайнтай програм, тоглоом бичиж, мөн адил silverlight технологийн тусламжтайгаар түүнийгээ вэб програмчлал дээр хэрэгжүүлэх боломжтой болжээ. Магадгүй Flash технологийг гүйцэтлээ удах байх л даа гэхдээ нэг л технологи дээр ажиллана гэдэг хичнээн амар гээч. Ядаж л хоорондын холбоо нь хялбар шүү дээ.

* Windows Workflow Foundation

Алгоритм гэдэг зүйлийг програм хангамж ойлгохдоо л зурж хэрэглэдэг байсан. Гэтэл та одоо тэр алгоритмаа зураад өөрийн програмын ажлын хийгдэх дараалал бүтэцийг тодорхойлох боломжтой болжээ.

* XML

XML -тай ажиллах тал дээр бүхий л төрлийн функцээр хангагдсан. Хамгийн гоё нь XmlSerializer. Энэ нь та өөрийн дураар бичсэн классаа XML рүү маш амархан хөрвүүлж хадгалж бас уншина.

* Interop буюу com library

Interop assembly нь COM компонентыг тун төвөггүй .NET -ын assembly хэлбэр шилжүүлж import лож оруулж ирж ашиглах боломжоор хангадаг хэсэг юм. Жишээлбэл Office Word, Excel -ын addon хийх, эсвэл Word -ын цонхыг өөрийнхөө програм дээр ажиллуулахад маш хялбар болсон гэсэн үг юм.

* Linq (Language Integrated Query)

Ямар ч төрлийн өгөгдөлтэй ажиллах бас л нэг том дэвшил. Бүх өгөгдлийн хэлбэр тэр дундаа MSSQL, XML , Array зэрэгтэй маш хялбар ажиллана. Та MSSQL -ын баазтай програм бичдэг бол SQLtoLINQ -ыг ашигласанаар Select, Update, Delete бол инээдтэй зүйл болж хувирсан. Жишээлбэл танд "User" гэдэг table байлаа гэж бодоход хэрэглэгч нэмэхдээ User dorj=new User(); dorj.UserName="Дорж"; db.User.InsertOnSubmit(dorj); db.SubmitChanges(); гээл нэмчихнэ. Үнэхээр гайхалтай

* Extension

.NET -ын өөрийнх нь үндсэн library классууд болон өөрийнхөө бичсэн функц классуудыг өргөтгөх боломж юм. Та .NET -ын String класс-д method нэмж болдог боллоо л гэж ойлго.

* Гар утасны програм

Windows CE болон бусад windows-ын үйлдлийн системтэй гар утасны програмыг нөгөө л .NET -ынхаа функцүүдийг ашиглаад хийчихнэ. Цаана чинь хүмүүс гар утсан дээрээ Age of Empires тоглоод мэссэнжерт орж, Word Excel -ыг ашиглаж, бүхий л компьютер дээр тэр тусмаа windows дээр хийдэг зүйлийг гар утсандаа хийдэг болж байна. Энэ .NET -ын үр шим юм. Та Linux ашигладаг бол Mono framework -ыг сонирхож болно шүү.
За тэгээд эцэст нь хэлэхэд Web технологий windows орчны програм хоёр .NET гэдэг зүйлээр нэгдэж яваа яваандаа аль нь вэб аль нь програм юм гэдэг нь мэдэгдэхээ болих цаг тун удахгүй ирнэ дээ. Удахгүй техник буюу hardware ч .NET framework -ыг дэмждэг болоод ирэхээр Робоконд assembler хэл дээр биш .NET хэл дээр роботынхоо програмыг бичдэг болох биз.
.NET технологи өдөр хоногоор хөгжсөөр л..

Эх сурвалж: Administrator, www.sezon.mn

Monday, April 26, 2010

GeTiT.mn coming soon ...

Сайн байцгаана уу?
Энэ удаа туршилтын хувилбар маань гарлаа. Сайтын нэр нь GeTiT.mn гэдэг нэртэйгээр гаргах байх. Hosting эрх авсан байгаа . Харин domain нэр удахгүй худалдаж авч, та бүхэндээ сурахад хэрэгцээтэй гэсэн мэдээлэл болон видео хичээлүүдээр болон warez site-ын мэдээлэлээр хангана!
Туршилтын хувилбар: getit.sainyy.net

Таныг хүндэтгэсэн GeTiT.mn / ZeroFile team

Tuesday, April 20, 2010

Сүлжээ тавьсан нь



Зиак танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье !
Яагаад ч юм блогтоо юм бичилгүй дэндүү удлаа.Завгүй байсан гэж худлаа яриад ч яхав, амралтын өдөр нтр гээд завтай өдрүүд байгаа л даа. Нэг л сонирхол буурцын байлгүй дээ. :D

За одоо өндөрт 7 хоногт хийсэн зүйлээ бичих гэсийн. Өнгөрөгч баасан гаригаас бүтэн сайн хүртэл 3 өдөр үргэлжилсэн сүлжээ тавиваа. 5дахад ажиласан гэхэд ч хайшаан, сүлжээ тавихад хэрэгтэй зүйлээ Ганаа ахтай цуг явж авсан.Харин хагассайн, бүтэнсайнд нь 2 найзтайгаа нийлж байгаад балбасан лдаа. Билгээ, Мөнхсайхан 2той муугүй ажилласан гэж бодож байгаа.
100 айлын хуучин автобусны буудлаас хойш Joby , Odcon гээд 2 барилгын материалын дэлгүүрийн хажуу талын ATLAS гээд зарна, түрээслүүлнэ гэсэн томоос том зар тавьцан барилгад 120 айлын сүлжээ тавьваа. Харин бүтэнсайн , хагассайн дажгүй ажилласан гэж бодож байгаа шүү.
Ажиллах дарааллын хувьд АТЛАС гээд байр нь эхний 2 давхар нь барилгын дэлгүүр байна лээ. Харин 3-аас эхлээд 12 давхар хүртэл амины орон сууц. Давхар болгонд 12 айлтай ба 4 айл нь нийлээд 1 шиидийг эзэмшдэг. Тэгэхлээд 3-12 давхар хүртэл 120 айл болж байгаа юм. Манай ISP-ийн сүлжээний шилэн кабль маань газар доогуур , тодруулбал: траншейнаар дамжиж ирж байгаа болохлээр 3,8 давхарт 24 порттой 3 шийд тавьсан. Өөрөөр хэлбэл 3,8 давхарт нь шийд болгонд нь нэг нэг switch тавьсан гэсэн үг.
Тэгээд цаашлаад айл болгонд телевизийн кабелийн утас болон интернетийн утас болгон нь байдаг. Тэрхүү интернетийн утаснуулыг switch-тэйгээ холбогдсон сүлжээтэй холбоод уг switch нь төв сүлжээтэйгээ холбогдсоноор айл болгон интернеттэй болноо гэж. Холбох сүлжээний кабел нь Straight, компьютер switch-ний хооронд болохлээр, уул нь cisco(packet tracer) дээр компьютер switch хоорондоо зөвхөн кроссовер байдагсан. Тэгэхдээ тэр бүү хэл 2 компьютер ч straight-аар холбогддогийн байналээ. Кроссоос ялгаагүй холбогдоно.RJ-45 кабелд(интернет тавихад энэхүү кабелийг ашигладаг, харин RJ10 нь утасны шугаманд ашиглагддаг) өнгөний хувьд
1 - Шарын цагаан
2 - Шар
3 - Ногооны цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Ногоон
7 - Борын цагаан
8 - Бор гэсэн дараалалтай байна. Гэвч switch-ээс гарч буй шугамыг 2 айлд өгөхийн тулд 1.Шц 2.Ш 3.Нц 6 шугам дээр Нц байрлана. Харин үлдсэн нь Цц Ц Бц 6.Б гэсэн 2 айлд шугам олгогдоно. Ойлгомжгүй бичсэн бол уучлаарай, дараа үргэлжлүүлнэ ...

TO BE CONTINUED...

___________
it's show time