Tuesday, April 20, 2010

Сүлжээ тавьсан нь



Зиак танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье !
Яагаад ч юм блогтоо юм бичилгүй дэндүү удлаа.Завгүй байсан гэж худлаа яриад ч яхав, амралтын өдөр нтр гээд завтай өдрүүд байгаа л даа. Нэг л сонирхол буурцын байлгүй дээ. :D

За одоо өндөрт 7 хоногт хийсэн зүйлээ бичих гэсийн. Өнгөрөгч баасан гаригаас бүтэн сайн хүртэл 3 өдөр үргэлжилсэн сүлжээ тавиваа. 5дахад ажиласан гэхэд ч хайшаан, сүлжээ тавихад хэрэгтэй зүйлээ Ганаа ахтай цуг явж авсан.Харин хагассайн, бүтэнсайнд нь 2 найзтайгаа нийлж байгаад балбасан лдаа. Билгээ, Мөнхсайхан 2той муугүй ажилласан гэж бодож байгаа.
100 айлын хуучин автобусны буудлаас хойш Joby , Odcon гээд 2 барилгын материалын дэлгүүрийн хажуу талын ATLAS гээд зарна, түрээслүүлнэ гэсэн томоос том зар тавьцан барилгад 120 айлын сүлжээ тавьваа. Харин бүтэнсайн , хагассайн дажгүй ажилласан гэж бодож байгаа шүү.
Ажиллах дарааллын хувьд АТЛАС гээд байр нь эхний 2 давхар нь барилгын дэлгүүр байна лээ. Харин 3-аас эхлээд 12 давхар хүртэл амины орон сууц. Давхар болгонд 12 айлтай ба 4 айл нь нийлээд 1 шиидийг эзэмшдэг. Тэгэхлээд 3-12 давхар хүртэл 120 айл болж байгаа юм. Манай ISP-ийн сүлжээний шилэн кабль маань газар доогуур , тодруулбал: траншейнаар дамжиж ирж байгаа болохлээр 3,8 давхарт 24 порттой 3 шийд тавьсан. Өөрөөр хэлбэл 3,8 давхарт нь шийд болгонд нь нэг нэг switch тавьсан гэсэн үг.
Тэгээд цаашлаад айл болгонд телевизийн кабелийн утас болон интернетийн утас болгон нь байдаг. Тэрхүү интернетийн утаснуулыг switch-тэйгээ холбогдсон сүлжээтэй холбоод уг switch нь төв сүлжээтэйгээ холбогдсоноор айл болгон интернеттэй болноо гэж. Холбох сүлжээний кабел нь Straight, компьютер switch-ний хооронд болохлээр, уул нь cisco(packet tracer) дээр компьютер switch хоорондоо зөвхөн кроссовер байдагсан. Тэгэхдээ тэр бүү хэл 2 компьютер ч straight-аар холбогддогийн байналээ. Кроссоос ялгаагүй холбогдоно.RJ-45 кабелд(интернет тавихад энэхүү кабелийг ашигладаг, харин RJ10 нь утасны шугаманд ашиглагддаг) өнгөний хувьд
1 - Шарын цагаан
2 - Шар
3 - Ногооны цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Ногоон
7 - Борын цагаан
8 - Бор гэсэн дараалалтай байна. Гэвч switch-ээс гарч буй шугамыг 2 айлд өгөхийн тулд 1.Шц 2.Ш 3.Нц 6 шугам дээр Нц байрлана. Харин үлдсэн нь Цц Ц Бц 6.Б гэсэн 2 айлд шугам олгогдоно. Ойлгомжгүй бичсэн бол уучлаарай, дараа үргэлжлүүлнэ ...

TO BE CONTINUED...

___________
it's show time

No comments: