Thursday, July 30, 2009

Bad Day


Сайн байна уу эсвэл сайн байцгаана уу? гэхээ мэдэхгүй байна.
Үнэндээ өөрөө өөртэйгээ яриад ч байгаа юм шиг санагдаад хэдэн сар юу ч бичсэнгүй. Гэвч хэд хоногийн өмнөөс манай нэг найз маань блогтойг минь санууллаа. Тэгээд нэг юм бичнэ дээ гээд бодоод л яваад байсан юм. Тэгсээр байгаад өнөөдрийг хүрсэн бөлгөө.

Өнөөдөр бол 7 сарын 31 . Миний хувьд үнэндээ гашуун дурсамжтай, хар өдөр болон сэтгэлд минь үлдлээ. Хамаг хүсэж,мөрөөдөж байсан юм маань ганц консулын албаны хүнээс "татгалзсан хариу өгсөн байна" гэдэг үгээр салхи шиг хийслээ. Ингэнэ гэж зүүдэлсэнчгүй.Юу нь дээр алдсанаа бодоод л сууж байна доо. Application(визний мэдүүлэг) дээрээ бодоод байхнээ алдсан зүйл нээх их байхгүй байгаа болохлээр энэ гахайн томуу өвчинийг их буруутгаж байна доо. Буруутгана ч гэж дээ өөрийнхөө азгүйд л , гай газар доороос л гэж . Элчин сайдын яамны гадаа анхааруулга маягийн зүйл байсынмаа. Хүссэн нэгэн нь ороод харна биз. Харин над шиг ахтайгаа уулзаж,японоор аялж, нүд тайлаж, ирээдүйд магистраар хамгаалахаа сургуулиа харах гэсэн хүсэлтэй нэг нь орж , цагийн гарз боловдоо. Гол нь хэр барагийн хүнийг явуулахгүй байна лээ.
Миний санахлээ визний мэдүүлэгээ өгөх гээд дараалалд сууж байхдаа Рок мангас Мөнхсайхан лав миний урд татгалзсан хариу аваад дүнсийсэн царайтай гарч явахыг харсан л юм. Тэр үед явна гээд баярласан байсан хүн чинь үүнийг юу нь ч чинээ бодоогүй байсан лдаа. Гэвч одоо уйлмаар ч юм шиг , инээмээр ч юм шиг хачин болчихлоо.Одоо гэнэт асуудал ийм байдлаар шийдэгдсэн юм чинь шүдээ зуугаад л , цааш цаашдаа алдаан дээрээ суралцаж, ахиж алдахгүй байхыг хичээнэ.Хувь заяа гэж ийм л байх байсын байлгүйдээ.
___________________
show^T!ME is comE4u