Wednesday, October 28, 2009

Хааяа ч гэсэн блогтоо юм бичиж байя ...

Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье !

Хааяа ч гэсэн блогтоо салхи оруулж байя. Ойрдоо тун завгүй байнаа. Энэ насандаа 24 кредит үзэж үзээгүй болохлээр гэнэт баахан хичээлийн бие даалт ирэхлээр учраа олохгүй явж л байна. Ингэж уул нь явж байгаагүй л юмсан , хичээлийг би уул нь удирдаад буюу би суралцаад явах байтал зарим нэг хичээл дээр дэндүү зөнгүүртэж байнаа. Жишээлбэл Япон хэл , уул нь магистраар яваандаа Японд очиж суралцана гэж бодож байгаа л юмсан. Даанч зөнгүүртсээр л ...
За одооноос эхэлж , таслахгүй ээээ гэж. Удахгүй хөлбөмбөгийн талаар бичих болно. Тэгэхдээ одоо биш , бүтэнсайн хагассайнаас ...

0-14 дахь 7 хоног аз жаргалын 7 хоног
15 дахь 7 хоног ухаарлын 7 хоног
16 дахь 7 хоног эвлрэлийн 7 хоног (муу дүнтэйгээ эвлрэх 7 хоног)- Тэгэхдээ ШУТИС-ийн хувьд ш дээ. Бусад нь ядгийн байгаан бүү мэд.
Одоогоор 10дахь 7 хоног дээрээ явж байна шдээ андуудаа. :D


Аан. Нээрээ тийм зарим нэг нөхдүүд одоо болтол коммент буюу сэтгэгдэл үлдээх талаар мэдэхгүй байна гэх юм уул нь хүнд ойлгомжтой видео тавьсан л гэж бодсон юмсан. Энд дарж үзнэ үү .

___________
It's show time