Monday, August 31, 2009

Коммент үлдээх талаар ....

Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэндийг дэмшүүлье!

Зиак ингээд коммент үлдээх талаархи видео тавилаа. Camtasia Studio гээд компьютер дээхи хийж байгаа зүйлээ шууд бичдэг юм байна. Энэхүү видео ердөө л 1 минут 22 секундын коммент үлдээх талаархи зөвлөгөө өгөхөөр зориулагдсан. Манай зарим найзууд блог дээр чинь коммент үлдээж чадахгүй байна гэсэн хүсэлтийн дагуу хийлээ.
Бас видео-г ойлгохгүй байгаа бол энэхүү зурганд зөвлөгөөг үзнэ үү.



За тэгээд комментоо үлдээгээд л байдагийншдээ !
Жич : Anonymous-аар бичихдээ доор нь нэрээ бичвэл их зүгээр байна.
_______
It's All4u

Thursday, August 27, 2009

Сургалтын төлбөр...


Сайн байцгаана уу?
Зиак ингээд хичээл оровоо. Хичээлдээ орсон чинь нөгөө л нэг шүдний өвчин болсон сургалтын төлбөр ахиад л нэмэгдчихэвээ.
Одоо яанадаа гэсэн, ашгүй оюутны холбоо хөөцөлдсөний эцэст төлбөрөө бүх ШУТИС-ын хэмжээнд сургалтын төлбөрөө буурууллаа. Ашгүй дээ л гэхээс өөр юу хэлэвдээ.
Нөгөө сонголтын хуудас гэдэг цаас маань бүр байхгүй болчихож.Юм хөгжиж байгаагийн л нэг илрэл юм боловуу даа. Тэгээд шууд Веб-ээр хийдэг болчихож. 32060 гэж нэг кредитийн төлбөр, нэг хүн дундажаар 15-18 кредит үзнэ. Тэгэхлээр 15*32060=480900 гэдэг тоо ч бас л чанга шүү. Энэ бол зөвхөн ганц семистерийн л сургалтын төлбөр. 2т үржүүлээд 961800 гээд бараг л сая төгрөг болно. Сая төгрөг гэдэг бол төсвийн ажилчин албан хаагчийн хувьд хүндхэн л тоо байх болно.Ашгүй хичээл орсоноос хойш 2,3 хоногийн дараагаас 29600 хавьцаа болов.Ердөө 2460 төгрөгний зөрүүтэй боловч 15-аар үржүүлвэл багагүй тоо гарна.Ер нь энэ төлбөрөөс болж нийт ШУТИС-ын хэмжээнд нийт оюутны нилээдгүй хувь нь жилийн чөлөө авдаг гэж байгаамдаа.Амьдрал гэж ийм л юмдаа.Эцэст нь хэлэхэд төлбөрийг буулгасан Оюутны Холбооныхондоо баярлалаа гэж хэлье.

Бүгдэнд чинь хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! - Монголын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдаас чинь .
(Бага зэрэг дүрсгүйтэв!)

___________
It's show time

Monday, August 24, 2009

ШУТИС-ийн хувьд өнөөдөр 9 сарын 1


Сайн байна уу?
Нийт ШУТИС-ын нийт оюутанууд болон багш нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!
Өнөөдөр бол 8 сарын 24. Бүх ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хувьд хичээлийн 01-р долоо хоног эхэлж, яг өнөөдрөөс 15-н долоо хоног хичээл орох болно. Өнөөдөр баахан найзуудтайгаа уулзлаа.Бүтэн зун хараагүй ч хэлэхүү нэг л сэтгэл хур ороод, гоё байлаа. Тэгэхдээ хичээлийн нээлт нь 9 сарын 1ндээ дуулж, хуурдаж,захирал даргууд нь үг хэлсэн шиг нээх болно.Энэ бол зүгээр л нэг ёс юм болгоод л хэлэх байх. Үнэн хэрэгтээ ШУТИС-ийнхний хувьд бол өнөөдөр нээлт нь байгаамшдээ.
Сонголтоо зөв хийгээрэй ! Амжилт хүсье ...

__________
it's show time

Saturday, August 22, 2009

Зөрчилдөөн ...


Сайн байцгаана уу?
Зөрчилдөөн , ер нь чи амьд бие махбодь бол заавал хэн нэгэнтэй өөрийн эрх ашгийн эсвэл бусад зүйлээс болж заавал маргалддаг. Тэр бүү хэл амьтны аймаг болон ургамлын аймагт зөрчилдөөнгүй аймаг, зүйл гэж нэг ч байдаггүй гэж байгаа. Тэгэхлээр амьд байгаа цагт заавал нэгэнтэй өрсөлдөнө, сөргөлдөнө. Монголд MAXH vs АН гээд үздэг бол бас бус интернетийн ертөнцөд бас сөргөлдөөн байхынмаа.
Тэр дундаа 2 монгол хүн , монгол биш гадаадад байгаа мөртлөө муудалцаж байхыг анх удаагаа хараад гайхав.Тэр дундаа нилээд нэр алдарыг олоод байгаа Ажаксмаа болоод гоожуурын нөхдүүдийн олон ангит кино шиг юм болж байнаа. Заза энийг надаар хэлүүлэлгүй мэдэх байхаа.
Харин Ж-Мобил болон Юнител,Скайтел,Мобиком гээд том том корпорациудын маргаан өөрийн эрхгүй бичмээр санагдаад ...

Мобиком ...
Мобиком гэдэг Японы KDDI болон SUMITOMO компани болон монголын Ньюкомын(40%) хөрөнгө оруулалттай компани анх үүссэн цагаасаа монголчуудад телефон утасны шинэ эрин үеийг бий болгон, ихийг өгсөн боловч их л шулсаар ирсэн.Монголд дахь үүрэн телефоны 70% орчим хувийг дангаараа монополь байдлаар байдаг. Тэд анх гарч ирэхдээ л нэгж хэмээх хийсвэр ойлголтыг гаргаж ирсэн. Ямар үнэтэй байлаа. Бараг л одоогийн 3-4 минут эрхээр ганц мессеж бичдэг байсан шиг санагдана. Тэгээд нийт Мобиком хэрэглэгчийн 70-80% орчим хувьд нь мань мэтийн урьдчилан төлбөрт хэрэглэгч.
Нэг хүн сард дундажаар 2500-ын карт авна. Нийт хэрэглэгчийн тоо сая орчим гэж байгаа тэгэхлээр 2500*700.000=1.750.000.000 гэхлээр зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн энэ корпорацид оруулж байгаа хөрөнгийн хэмжээ гарч ирнэ. Энэ бол зөвхөн урьдчилсан төлбөр хэрэглэгчийн багаар бодсон тоо!! Дээр нь нэмэгдээд дараах төлбөрт хэрэглэгч болон бусад үүрэн телефонын компаниуд болон олон улсын ярианы ашиглагч гэж компани тодорхой тооны төлбөрийг энэ компанид төлдөг.GPRS(General Packed Radio Service) хэмээх тоон мэдээ дамжуулдаг технологийг ашигладаг.Бас өөрөөр GSM(Groupe Special Mobile) ч гэдэг. Тэр нь бас хүний биед сөргөөр нөлөөлдөг гэж байгаа ...Соронзон орны нөлөөгөөр хүний толгойны эд эсэд дарамт учруулж, ядраадаг гэж байгаа.Тэгэхдээ нэгэнт хэрэглээд сурцан болохлээр сурсан зүйлийг сураар боогоод дийлэхгүй гэгчээр, яахавдээ...

Скайтел,Юнител
Тэгтэл Скайтел, Юнителууд хэмээх бас л япон, солонгосчуудын хөрөнгө оруулалттай компаниуд бас л гарч ирсэн. Гэвч бас л их мөнгөөр бага ярьдаг хэвээрээ л байв. Скайтел бол дараахи болохлээр бас ч гэж дажгүй дажгүй шинэ үйлчилгээ гаргасан гэвч бас л үнэгүй ярина гэж гончийн жоо. Сүлжээндээ хямд боловч Мобиком луу ярихад нилээд үнэтэй.Учир нь Скайтелийг баридаг хүн мобикомыг бодвол харьцангуй бага иймээс дэндүү шаталттай.CDMA гээд солонгос стилийн утаснууд гарч ирж, үнэн худлыг бүү мэд хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй нтр гэж рекламддаг.Хэдийн жилийн өмнө сүлжээ нилээд муу байсан одоо ямарын бүү мэд.
Юнител уул нь бас л шинэлэг байсан. Өдөр бүр үнэгүй гэх мэтчилэн гарч ирсэн. Гэвч гар утас барьж байгаа хүний 5 хүн тутмын 4 нь мобиком болохлээр бас л хүчин мөхөсдсөн.Энэ бол бараг л үнэнтэй дөхтөн тоо шүү.Ер нь бол Мобикомоос бусад нь өөрөө өөрсдийнхөө сүлжээнд хямд , гэвч түүнийг анхдагч дээр нь нэр төрийн баталгаа нтр гээд хөдөө сэтгэлгээгээр бодсоор л ...

Ж-Мобил
Ж-Мобилийн Ж10 үйлчилгээ давгүй санагдсан шүү. Гадаадад байгаа ихэнх хүмүүс монголд байгаа юм шиг л ярьдаг, дээр нь сүлжээндээ хязгааргүйгээр үнэгүй гэх мэтчилэн үйлчилгээ нь үнэхээр таалагддсан. Манай гадаадад байгаа хамаатанууд гэхэд бараг бүгд л Ж-Мобилийн дугаартай. Интернетэд холбоод л ярьдаг гэсэн. Цахилгааны холбооны суурин утасууд, төрийн алба, төмөр зам,нисэхийн сүлжээ болон өөрийн сүлжээндээ үнэгүй гэхлээр нэгж хэмээх ойлголтыг сүлжээндээ бол халж чадсан хамт олон. Дээр нь сүлжээ маш сайн . Хөдөөнийхөн маш их авдгийн байна лээ. Ганц дутагдалтай тал нь самби болсон CDMA утаснууд л байх. Утаснууд нь монгол тохиргоотой солонгос утас боловч Nokia-ын утаснуудын дэргэд бас л стильгүй, шууд хэлбэл 80,000-ын утас нь Nokia-ын 80,000-ын үнэтэй утасны дэргэд муухан санагдсан. Заза зөвхөн ярих үүрэгтэй утсанд хамаагүй ч юм шиг. Тэр тал дээр анхаармаар, асуудалгүй болгож болох юм санагдсан.Дээр нь хөдөөнийхөн Ж-Мобилийн сүлжээтэй газраас интернетэд тодорхой цагийн хязгаарлалтгүй ордогийн байна лээ.

Нэгжнээс болж ...
Ж-Мобил сүлжээндээ бол дээр дурьдсан шиг нэгж хэмээх ойлголт байхгүй. Нэг үгээр хэлбэр Монголчууд бүгд Монгол хүмүүсийн хөрөнгө оруулалттай Үндэсний Бренд гэж нэрлэглэгддэг Ж-Мобилийн утасыг баридаг болчихбол сарын 30.000-аадыг , жилийн 120,000-ыг өгөөд л хүссэнээ хүссэн цагаараа чальчиж болно гэсэн үг ш дээ. Гэвч Мобиком гэгч том компанийн улмаас бас л нэгжтэй, гэхдээ нэгж нь бусад сүлжээ лүү ярихад л хэрэглэгддэг.Ж-Мобилийн энэхүү шинэ үнийн тарифаас болж , 1vs3 гэх асуудал үүссэн. Нэг ёсны 4 билүү 3 өдрийн өмнө Ж-Мобилаас Мобиком,Скайтел,Юнител 3 сүлжээгээ тасалсан. Бүр тодорхой хууль тогтоомж байсаар байхад тасалсан. Энэ бас л гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гэх бодлыг төрүүлж л байсан. Ер нь сайн ярьвал гадаадад байгаа хүн заавал Ж-Мобилийн утас луу залгана гэлтгүй зүгээр л нөгөө 3луугаа ярьж болдог байсан гэдэг. Гэвч Мобиком,Скайтел,Юнител 3-ын шахалтаар зөвхөн өөрийнхөө сүлжээ рүү ярьдаг болсон гэнэ лээ. Энэ юу гэхлээр эдгээр 3 тус тусын олон улсын роуминг үйлчилгээ болон олон улсын карттай(Voip Service). Лав Мобикомын Роуминг үйлчилгээг авахад 80-иад мянга гэж байгаа , нэг ёсны энэхүү мөнгөнөөс нь салгасан учраас асуудал үүсгэсэн байгаа юм. Ер нь тэгээд Мобикомд Ж-Мобил нь сар болгон 30-иад саяыг сүлжээ холбогдсоны хөлс гэж өгдөг.Дээр нь шинэ тарифаас болоод хэрэглэгчдийн тоо огцом өсөж, 200-иад мянгад хүрсэн нь эдгээр Мобиком,Скайтел,Юнител 3т нэгийг бодогдуулсан байхалдаа.Ингээд өчигдөрхөн сүлжээндээ эргүүлээд залгасан. Бодвол хоорондоо тохиролцснын байлгүйдээ. Веб сайтуудаар нь орлоо. Энэ тухай нэг ч үг, өгүүлбэр алга. Гэхдээ лав сүлжээгээ тасалсан нь сөргөлдөөн үүссний л шинж.

Бусад - VoIP
Мобиком нь Олон улсын яриа үзүүлдэг билээ. Харин бусад жижиг гэх тодотголтой компаниудын картаар өөрийнх сүлжээний утсаар ярьвал Мобикомыг барьдаг хэрэглэгчийн нэгжийг маш ихээр бардаг.Заавал дансандаа нэгжтэй байх ёстой юм.Нэг ёсны өөрийнхөө гар утасны нэгжээр л ярина гэсэн үг. Харин Мобикомын өөрийнх нь Глобус карттай.Яахав том компанийн карт болохлээр чанарын хувьд бусдыгаа дагуулахгүй маш сайн юм байна лээ, Мобикомынх болохлээр хамгийн их хэрэглэгчтэй карт юм. Мобикомын гар утаснаас бол Глобус карт нь үнэгүй ярьдаг, харин бусад картаар мобикомын утаснаас ярихад нэг минутын 150 төгрөгөөр яридаг. Үйчлүүлэгч тэгэхлээр гар утаснаасаа давхар 1минут/150төг дээр нь худалдан авсан олон улсын ярианы картны мөнгө давхар унана . Ингэж хамаг нэгжээ алдсан Мобикомын үйлчлүүлэгчид ахиж нэгжээ баран байж , Глобусаас бусад картаар ярина гэж үлгэр. Иймэрхүү зарчмаар Мобиком үйлчлүүлэгчээ өөрийн олон улсын Глобус картаар яриулдаг. Мөн Скайтел,Юнител 2 ч ялгаагүй 1минут/100 төг байдаг.Бусад жижиг компаниуд энэ талаар хичнээн өргөдөл, гомдол гаргалаа ч ямар ч үр дүнд өдийг болтол хүрээгүй байна.

Эцэст хэлэхэд нь
Ер нь тэгээд би өөрөө ч Мобикомын Мобистудентын хэрэглэгч.Нэгэнт нийт нийгмээрээ хэрэглэж байхад би ганцаараа өөрийг сим авалтайн биш, Ж-г авлаа гэж бодоход хотод хамаг нэгжээ бариж байж, Мобикомын гар утаснууд луу ярих учраас одоо болтол солиогүй л байнаа.Солих ч бараг шаардлага байхгүй . Учир нь би хэнтэйгээ тэгэж чалчих вэ дээ...
__________
it's show time