Thursday, August 27, 2009

Сургалтын төлбөр...


Сайн байцгаана уу?
Зиак ингээд хичээл оровоо. Хичээлдээ орсон чинь нөгөө л нэг шүдний өвчин болсон сургалтын төлбөр ахиад л нэмэгдчихэвээ.
Одоо яанадаа гэсэн, ашгүй оюутны холбоо хөөцөлдсөний эцэст төлбөрөө бүх ШУТИС-ын хэмжээнд сургалтын төлбөрөө буурууллаа. Ашгүй дээ л гэхээс өөр юу хэлэвдээ.
Нөгөө сонголтын хуудас гэдэг цаас маань бүр байхгүй болчихож.Юм хөгжиж байгаагийн л нэг илрэл юм боловуу даа. Тэгээд шууд Веб-ээр хийдэг болчихож. 32060 гэж нэг кредитийн төлбөр, нэг хүн дундажаар 15-18 кредит үзнэ. Тэгэхлээр 15*32060=480900 гэдэг тоо ч бас л чанга шүү. Энэ бол зөвхөн ганц семистерийн л сургалтын төлбөр. 2т үржүүлээд 961800 гээд бараг л сая төгрөг болно. Сая төгрөг гэдэг бол төсвийн ажилчин албан хаагчийн хувьд хүндхэн л тоо байх болно.Ашгүй хичээл орсоноос хойш 2,3 хоногийн дараагаас 29600 хавьцаа болов.Ердөө 2460 төгрөгний зөрүүтэй боловч 15-аар үржүүлвэл багагүй тоо гарна.Ер нь энэ төлбөрөөс болж нийт ШУТИС-ын хэмжээнд нийт оюутны нилээдгүй хувь нь жилийн чөлөө авдаг гэж байгаамдаа.Амьдрал гэж ийм л юмдаа.Эцэст нь хэлэхэд төлбөрийг буулгасан Оюутны Холбооныхондоо баярлалаа гэж хэлье.

Бүгдэнд чинь хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! - Монголын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдаас чинь .
(Бага зэрэг дүрсгүйтэв!)

___________
It's show time

No comments: