Өдрийн сэдэв бол Дэлхийн аваргын тухай.
Ер нь бол ажлын цаг заваа зохицуулаад л үзэж байна. Миний хувьд Les Bleus(L'Equipe tricolore ч гэдэг) буюу Цэнхэрүүд гэх Францын шигшээ багыг аль эртнээс дэмждэг. Клубын хувьд ч Blues буюу Chelsea London FC клубыг дэмждэг.Тэгэхлээр цэнхэр өнгөд магадгүй дуртай юм шиг байгаан. Мөнх хөх тэнгэр шигээ...

Тэгээд л уурссандаа дасгалжуулагчаа эвгүй үгээр дайрсан. Энэ бол тоглогч хүний хувьд гаргаж болохооргүй , ёс суртахуунгүй хэрэг.За тэгээд дасгалжуулагчдаа ганц дургүй байсан хүн нь Anelka биш Malouda,Henry нар бүгд л дургүй. Florent Malouda энэ дэлхийн аваргын францын ганц гоалыг оруулсан.
Ер нь тэгээд нэг л багын тоглолтгүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв хавгүй ямар ч эмх цэгцгүй довтолгоо, хамгаалалттай тоглосон. Хамгаалалт ч яахав дэлхийн шилдэг хаалагчийн нэг , энэ жил Лион хаалгыг маш амжилттай хааж, хагас шигшээ хүртэл аваачсан Hugo LLoris дажгүй байсан, яахав түүний урд дэлхийн шилдэгтээ тооцогдох хамгаалалтын шугам байсан болохлээр, тэгээд ч тактик нь ерөөсөө үхэтлээ хамгаалах , харин боломж олдовол сөрөг довтолгооноор гоалдох гэсэн тактиктай учраас хамгаалалтанд нээх асуудалгүй байсан байх.
Харин хамгийн сайн хамгаалалт довтолгоон гэдгийг дасгалжуулагч маань мэддэггүй бололтой. Дээр нь хоорондоо үл ойлголцох багийн уур амьсгал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх л даа.
Түүх давтагдана гэж бас байхынмаа. Нэг сонирхолтой жишээ хэлэхэд 2002 онд болсон Korea,Japan-ны дэлхийн аваргаар 3 улсын мэргэн бууч буюу Францын лигийн мэргэн бууч - Djibril Cisse , Италийн лигийн мэргэн бууч - David Trezeguet , Английн лигийн мэргэн бууч - Thierry Henry нар байсан дээр нь нэмэгдээд Реалын халзан толгойт Zinedine Zidane нар нэг ч гоалгүйгээр , нээлтийн тоглолтонд Senegal-д хожигдож , сенсааци дэгдээж байсан бол одоо ч гэсэн сенсаацийн эзэд боллоо.
Дээр ч ядаж байхад Умард Ирландыг Henry-ын гараар дамжиж Gallas гоалдаж , маргаантайгаар дэлхийн аваргад ирсэн байсныг ч хэлэхүү, нүгэл нь нүдээрээ гарлаа гэдэг шиг л юм боллоо.
Хамгийн харамсалтай нь Арсеналын амьд домог, Францын шигшээ багт хамгийн их гоал оруулсан гэх Thierry Henry маань хамгийн сүүлийн дэлхийн аваргаа гунигт түүхээр дуусгаж байгаа нь харамсаар юм боллоо. Дараагийн дэлхийн аваргаар Les Bleus маань хол явна гэдэгт итгэж байна.
L'Equipe tricolore , Les Bleus ...
Удахгүй "Ла-Албиселесте" буюу "Хөх-цагаанууд" Аргентинын шигшээ багийн талаар бичих болно .
Анхаарал тавьсанд баярлалаа.
_____________
it's show time
1 comment:
чамтай санал нэг байнаа. Баг бол баг л байж амжилт гаргана.
Post a Comment