Wednesday, June 23, 2010

Ajax-iin сонирхолтой жишээ


Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе~
Ер нь бол хичээл амарцан сайхан л байна. Гэвч ажлын амт шимийг хүртэх гээд ажилд орцон чинь цаг зав олдохгүй л гадуур,дотуур гүйж л байна. Ийм л учраас блогоо мартсан хэрэг. (Өөр шалтгаан олдохгүй байна оо. :P)
нүүдэлчин ахын сайтаар зугаалж байгаад нэг сонирхолтой зүйл оловоо.Хүмүүсийн яриад байдаг нөгөө нэг AJAX гээд технологийн сонирхолтой жишээ энд байна. AJAX-г энгийнээр хэлэхэд жирийн PC дээр ажилладаг application програм хангамжийг веб application болгон хөрвүүлдөг технологи гээд буудчий. Буудсан ч гэсэн багцаатай буудсан байхаа.
Үйлдлийн системийг вебчлэх гэж оролдсон бололтой. Ороод үзээрэй.Windows 3.0-н веб загвар болой.

3 comments:

Gansukh B said...

Хамаагүй буудаж болж байгаа юм уу? Буруу газар очиж тусаад бусдыг шархдуулчих шиг боллоо :P

Мандах said...

Ёстой л хамаагүй буудаж болж байгаа юм уу? Буруу газрын хэн нэгнийг шархдуулахаас илүү өөрийг чинь хүнд шархдуулах ви вий! :P
Бас AJAX технологи биш шүү дээ...

Seke.I said...

Харин хамаагүй буудчих шиг боллоо. Ер нь бол миний хувьд web browser ачаалахгүйгээр ямар нэгэн үйлдэл хийхийг ajax(javascript and XML is running) гэж ойлгодог. Эцэст нь худлаа буудсан уучлалт хүсье :D