Sunday, July 25, 2010

Зуны үдэш - Лагерт дуулах дуу

Хэй Залуусаа зун цаг иржийн бүх юм сайхан болох гэжийн
Нэг л өглөө наран гийх нь би түүнийгээ харна гэх нь
Ургасан ягаан цэцэгс юутай сайхан гэтэл
Дурласан залуугын дотор түүнээс сайхан сэтгэл
Гүн бодолд автан дуулах нь юутай сайхөөн
Хүн болоод төрсөн нь юутай хөөрхөн сайхөөн
Энэ хорвоо сайхнаар дүүрэн гялалзана
Алив ганцхан дурлах нь би түүндээ хардуулах нь
Чи минь надад хайртай юу би чамд хайртай шүү
Чинийхээ хайрыг мэдэрхэд үнэхээр сайхан байсан шүү
Энэ дууг минь та нартайгаа дуулий
Зуны цагаар зугаацан лагерт очиж дуулий
Зуны сайхан орой охид надруу дайрна
Энэ үнэхээр үнэхээр сайхан санагдана
Сайхнөөр сайхан сайхан сайхөөн
Ийм сайхан цаг үед дурлаж үзээгүй бол гайхеө

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан

Ингээд дуулаад баймаар хорвоо ямар сайхан
Мөөгий миний бие үнэхээр сайхан сайхан
Тэр охин хөөрхөн харагданхан надад таалагданхан түүнд би татагдах нь
Еэ ямар сайхан хорвоо вэ ижий аавдаа баярлахан
Миний найзууд хүрээд ир бүгдээр хамтдаа ханьсий
Өглөөг хамтдаа угтая юутай сайхан наран ээхнэ
Муу бүгдээ ардаа гээхнэ хөөх тэрийг хардаа гэхнэ
Хүмүүс надаас жаргалыг эрнэ би одоо жаргалыг эрнэ
Хавар цаг иржийн зун цаг удахгүй ирнэ
Хавар хаяанд иржийн хаврын синдром эхлэнэ
Хаа нэгтээ охид хөвгүүд бие биедээ эрхлэнэ
Чи минь надад үнэхээр сайхан санагдана
Хаа ч явсан хайрын тухай дуулна би
Хаа ч явсан хайрын тухай дуулна
Энэ дууг минь та нар бүгдээрээ дуулна

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан

Зүсрээд бороо оржийн би одоо норжийн (Гадаа үнэхээр сайхан байна)
Хаана ч ингэж бороо ордоггүй юм үс ноосон унадын (Би түүнийг гайхан байна)
Өглөө болсоныг хэлжийн гадаа гоё наран гийхнэ (Гадаа үнэхээр сайхан байна)
Би гадуур зугаалж явлаа цагийг барлаа саран гийхнэ (Би түүнийг гайхан байна)
Гадаа үнэхээр сайхан байна
Би түүнийг гайхан байна
Яаж мартхав гитараа аваад гарлаа хүмүүс байх нь байна
За тэхээр нүдэж гарлаа гитар хөгжмөө БАН БАН
Би дажгүй дардгийм болуу хүмүүс цуглаад БөөН БөөН
Энэ өдөр миний л хувьд дурсамж үнэхээр дүүрэн
Та нартаа баярлалаа би одоо сэтгэл дүүрэн
Ингээд салхад харамсалтай л байна та нар минь амарцгаа
Маргааш өглөө надын л адилаар баяр баяслаар бялхацгаа

Сайхнаа сайхан зун цаг сайхан
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан
Бидний энэ дуу аялгуу сайхан
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан
Сайхнаа сайхан зун цаг сайхан (Зөөлөн шиврэх бороотой үдшээр охидтой)
Гайхмаар гайхам лүнзээ гайхам сайхан (Хамт зугаалан алхах лайтай сайхаан)
Бидний энэ дуу аялгуу сайхан (Шиврэх бороон дусал дуугаа дуслуулан зогсох)
Сэтгэл хөглөм хүүхнүүд хөөрхөн сайхан (Юутай сайхаан)

No comments: