Wednesday, November 25, 2009

Улс тунхагласны баярын мэнд хүргэе !

Улс тунхагласны баярын мэнд !!

Яг 85 жилийн өмнө буюу 1924 оны 11 сарын 26 нь Бүгд Найрамдах Монгол Улс хэмээн найрдамдах улс төрийн засаглал тогтон(төр бий болсон гэсэн үг), анхны үндсэн хуулиа баталсан өдөр юм. Тэгэхдээ бас түүхийн талаас асуудалтай яг тусгаар тогтсон өдөр нь уул нь 1945 оны 10 сарын 20-ны өдөр юм байна.1945 оноос өмнө Монгол Улс нь Олон улсад Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж явж байжээ.Сталин тухайн үед "Хэрэв танайхыг Японы Импералистуудаас чөлөөлбөл Монголын тусгаар тогтнолыг хариу болгон хүлээн зөвшөөрөх ёстой" гэсэн хатуу шаардлага тавьж, хариуд нь Хятадууд "Монголчууд тусгаар тогтноно гэсэн санал асуулганд тийм гэж хариулвал Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч болно" гэжээ. 10 сарын 20ны өдөр нь "Хятадаас хараат уу?" гэсэн олон нийтийн санал асуулганд нийтээрээ 100% "Үгүй" гэсэн байна. Иймд Хятадууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр, Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн Улс болж чаджээ. Тэгэхдээ үүнээс өмнө Үндсэн Хуультай , Төртэй улс яваад л байсан байна.

Уул нь 10 сарын 20 нь "Ориг" тусгаар тогтносон, Улс Тунхагласны баяр юм байна шүү!

Тэгэхдээ л бүгдэнд чинь Монгол Улс Тунхагласны түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Happy Birthday ! Mongolia

Дэлхий дээр 2,5 тэрбум хүн амьдарч, 1 тэрбум нь унтаж, 1,5 тэрбум нь ажиллаж байхад ганц ухаантай нь л миний блогийг уншиж байхын даа. :)
___________
It's show time

1 comment:

Anonymous said...

Чиний бичлэгүүдийг байнга уншиж байгаа. Түүхийг жаахан дутуу бичээд байх шиг. Түүхээ сайн судалж байгаарай. Амжилт хүсье!!!