
Сайн байна уу эсвэл сайн байцгаана уу? гэхээ мэдэхгүй байна.
Үнэндээ өөрөө өөртэйгээ яриад ч байгаа юм шиг санагдаад хэдэн сар юу ч бичсэнгүй. Гэвч хэд хоногийн өмнөөс манай нэг найз маань блогтойг минь санууллаа. Тэгээд нэг юм бичнэ дээ гээд бодоод л яваад байсан юм. Тэгсээр байгаад өнөөдрийг хүрсэн бөлгөө.
Өнөөдөр бол 7 сарын 31 . Миний хувьд үнэндээ гашуун дурсамжтай, хар өдөр болон сэтгэлд минь үлдлээ. Хамаг хүсэж,мөрөөдөж байсан юм маань ганц консулын албаны хүнээс "татгалзсан хариу өгсөн байна" гэдэг үгээр салхи шиг хийслээ. Ингэнэ гэж зүүдэлсэнчгүй.Юу нь дээр алдсанаа бодоод л сууж байна доо. Application(визний мэдүүлэг) дээрээ бодоод байхнээ алдсан зүйл нээх их байхгүй байгаа болохлээр энэ гахайн томуу өвчинийг их буруутгаж байна доо. Буруутгана ч гэж дээ өөрийнхөө азгүйд л , гай газар доороос л гэж . Элчин сайдын яамны гадаа анхааруулга маягийн зүйл байсынмаа. Хүссэн нэгэн нь ороод харна биз. Харин над шиг ахтайгаа уулзаж,японоор аялж, нүд тайлаж, ирээдүйд магистраар хамгаалахаа сургуулиа харах гэсэн хүсэлтэй нэг нь орж , цагийн гарз боловдоо. Гол нь хэр барагийн хүнийг явуулахгүй байна лээ.

___________________
show^T!ME is comE4u