Friday, January 15, 2010

Хэрхэн 2 компьютерээ холбох вэ?

Сайн байцгаана уу? ~ Танд энэ өдрийн мэндийг хүргэе! ~


Тэгэхлээр та шинэ лаптоп авсан гэж бодьё. Тэгтэл таны хуучин Desktopд чинь таны бүх хэрэгтэй зүйлүүд чинь тэнд байдаг. Авъя гэсэн хэмжээ их их файлууд байдаг. Яах вэ? Flash-аараа зөөх үү? эсвэл DVD,CD-д дээр бичиж зөөх үү? Болно л доо. Тэгэхдээ их цаг орно шдээ.
Зүгээр л 2 компьютероо холбох хэрэгтэй. Холбохын тулд тань ганц Crossover кабел байхад л хангалттай. Яахав switch, Hub,Router-ээр холбож болно лдоо. Тэгэхдээ 2хон компьютер холбоход илүү зардал хийгээд юу хийх вэ.
Эхний компьютер нь Windows Se7en, 2дахь нь Windows Xp үйлдлийн системтэй гэж үзье.
Миний хувьд хоёр XP-г холбож байснаас Windows Seven болон Windows Xp-г холбож үзээгүй байсан юм. Тэгэхдээ нэг их асуудалгүй юм байналээ.
Эхний алхам бол 2 компьютерээ нэг сүлжээнд оруулахын тулд адилхан ip өгөх юм.
Xp : бол цагны хажуугийн компьютер холбогдсон дээр хулганаа байрлуулаад mouse2-аа дараад properties-г дарж TCP/IP-г идэвхжүүлэхэд, доор нь 3 сонголт гарч ирнэ. Тэрний ахиад properties-г дарж , Use following ip address-г сонгоход доод талд нь 3 талбар нээгдэх ба үүнд :
ip address : 10.0.0.1
subnet mask : 255.0.0.0 гээд бусад нүдийг нь орхичих.

7 : бол мөн цагны хажуугийн компьютерд холбогдсон дээр хулганаараа нэг дараад Open network and share center луу ороод , зүүн талд change adapter settings дээр дарангуут LAN(local area connection) гарч ирнэ. Тэрэнд дээр mouse2-аа дарж properties, Internet Protocol Version 4(TCP/IPv4) дээр дарангуут бас дээрхитай адил 3 сонголт гарч ирнэ. Тэрний Properties-г сонгож , use following ip address дээр дарангуутаа :
ip address : 10.0.0.2
subnet mask : 255.0.0.0 болгоно.

Дараагийн үйлдэл бол нэг групп-д орох юм. Үүний тулд :
xp : Desktop дээрхи My Computer-ийн icon дээр mouse2-аа дарж properties Computer name гэдэг цонх гарч ирнэ. Тэрний Change гэдэг товчийг дарангуут , Computer Name\Domain Changes гэж гарч ирэх болно. Computer name бол таны мэдэх хэсэг, харин Workgroup дээр нь WORK гээд биччих. Ингээд та нэг group-тай боллоо.
7 : Desktop дээрхи дээрээ mouse2=>properties гээд, дараа нь Advanced System settings => Computer Name гээд дээрхи Xp дээрхи үйлдэлтэй адилхан үйлдэл хийгдэнэ.
Ингээд 2 компьютер дээрээ restart хийгээд ороход My Network Place дээр таны холбогдох гэсэн компьютер орж ирсэн байх болно.Жоохон залхуурч бичсэн учир уучлаарай. Хэрэв бүүр ойлгохгүй байгаа бол энэхүү видео хичээлийг энд дарж татаж авч, үзнэ үү.Эцэст нь амжилт хүсье~!

___________
it's show time

3 comments:

Gansukh B said...

Хэрэгтэй нийтлэл болжээ :)

Шинэхэн авсан лаптоп ч амттай шүү, ингээд л Десктопосоо кроссовероор хамаг хөрөнгөө хуулж авах үед төрдөг мэдрэмж... :)

Seke.I said...

Зургаар хийе гэсэн залхуу хүрээд л ... :D

Anonymous said...

Bolohgu bnshde