Friday, January 29, 2010

~Searching

Сайн байцгаана уу ? ~Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!~
Энэ удаа интернетээс юм хайх талаар зарим нэг юм бичмээр санагдаад гар загтнаад байнаа. Ойрдоо блогтоо бичлэг оруулсангүй удлаа.

Интернет нь анх үүссэн цагаасаа маш хурдацтайгаар хөгжиж эхэлсэн бөгөөд одоо ч энэхүү хөгжлийнхөө нэгээхэн үе шатанд явсаар л байна.Тархац нь толгой эргэм хурдацтайгаар тархаж байна.1995 онд дэлхийн нийт хүн амын 16 сая нь интернетийг хэрэглэж байсан бол одоо энэ тоо даруй 1600 гаруй саяаар нэмэгджээ. Хүн төрөлхтөний мэдээллийн эрин зууны хэрэгцээний салшгүй нэгэн хэсэг нь интернет яахын аргагүй болсон бөлгөө.
Тэр ч утгаараа интернетээс программ хангамж,дуу клип,видео,тоглоом,кино гэх мэт хэрэгцээт зүйлээ шаарддаг.Хайсан зүйлээ гүүглэ ахын тусламжтай хайх нь бэрх зүйл биш лдээ. Тэгэхдээ л нөгөө л нэг virus , hacking program нтрээс болоод бас ч гэж шууд ороод татчихаж болохгүй байхаа.Гүүглэдээд гараад ирсэн илрэцүүдийг нь шууд татчихвал ганц муу киноос болоод компьютерээ сампи болгочихвол хэцүү бизээ.Яг татах гэсэн зүйлээ аюулгүй бөгөөд хурдан татах нь өнөөдрийн энэ бичлэгийн гол зорилго оршмой.

Програмаар татах .
Downloader Program байдагдаа .Хамгийн түгээмэл нь Torrent,Limeware байхаа.Torrent-ын хувьд Torrent-оо эхэлж суулгаад , дараа нь bittorrent.am-аас хэрэгтэй байгаа зүйлээ хайна.Ажиллагаа нь p2p сүжлээг ашигладаг ба өөрөөр хэлбэл дэлхийн хаа нэг газар байгаа хүн Торрентийн сүлжээнд орж, ямар нэгэн зүйл серверт share-лаж орхидог.Тэрхүү share-ласан байгаа зүйлийг хайсан хүн нь эхэлж торрентоо татаж суулгаад, дараа нь торрентийн сайтаас хайсан зүйлээ олж татдаг. Хэмжээг нь маш багасгасан байдаг ба татах хурд нь их өндөр, интернетийн чинь хурдыг дээд цэгт нь хүртэл ашигладаг. Олон компьютер холбосон газар торрент ашиглаж татвал бусад компьютерээ нетгүй болгодог.Бас дээр нь Торрент ашиглаж татаж байх үед тасрана гэж бараг байдаггүй.(нет чинь салахгүй л бол) Дутагдалтай тал нь аюулгүй байдал сул. Учир юу вэ гэвээс сайт нь peer to peer болохлээр бас вирус гэх мэтийн аюултай. Нэг ёсны дурын хүн site-д нь share-лаж болдог болохлээр юу ч хийж болно шүүдээ. Албаар хорлох гээд вирус гусцан байвал, түүнийг мэдэх ямар ч боломжгүй гэсэн үг. Татаад, компьютерээ форматлахаас өөр аргагүй болсон үедээ вирустай байсан гэдийг нь ухаарах болно. Торрент ашиглаж байх үед хамгийн сайн арга нь seed-г нь харж байж татах юм. Seeds гэдэг нь татсан хүний тоо юм. Нэг ёсны олон хүн л татсан бол тэрхүү татах гэж байгаа зүйл чинь аюултай байх магадлал бага гэсэн үг.
Limeware-ын хувьд шуудхан хэлэхэд хэрэглэсний хэрэггүй гэж зөвлөх байна. Дэмий зүйл дэмий л байдаг шүүдээ. Харин хамгийн түгээмэл Orbit, IDM(Internet download manager)-г хэрэглэхийг зөвлөж байна.Эдгээр нь ямар ч л байсан зүгээр Firefox-ын downloader-ыг бодвол хурд нэмдэг давуу талтай.Бас дээр нь youtube-аас видео татаж чаддаг ба Orbit Downloader бусдаасаа нэг давуу тал нь үнэгүй бөлгөө.

Go0gle ах
Эрдэнэбат багшийн хэлдэгээр сайн IT-ийн инженерийн эзэмшвэл зохих зүйлсийн нэгт нь гүүглэ-р хүссэн зүйлээ хайж сурсан байх нь зүй ёсоор ордог ажгуу. Бүгдээрээ нэг програм хайж байгаа гэж үзье. Тэгвэл Google.mn руугаа ороод, хайх талбарт нь хайх гэж байгаа зүйлээ шууд биччихгүй шүү. Шууд бичвэл тухайн про-ын чинь албан ёсны сайт хамгийн түрүүнд гарч ирэх ба дагаад интернетийн худалдааны сайтууд гарч ирнэ. Эхний хуудсанд нь яг ориг буюу худалдаж авах сайтууд гарч ирдэг. Хойшлоод ер нь л бүтэх, бүтэхгүй түмэн янзын сайтууд гарч ирнэдээ. Яахав текст мэдээлэл хайж байгаа бол дээр нь Windows Firewall болон Antiviris(Internet Security) чинь найдвартай гэвэл бүгдэн рүү орж болмой.
Тэр түм буман сайт дундаас про-гоо хайх гэж их л цаг орох байхдаа.
Программ Хангамж, дуу клип,видео, кино гэх мэт зүйл хайж байгаа бол site: гэж бичээд хойно варез сайтаа бичээд , ард нь хайх гэж байгаа зүйлээ бичнэ. (Жишээлбэл : site:mediafire.com winamp гэх мэт) .
Ингэж хайгаад ч хайсан про чинь олдохгүй байгаа эсвэл олдсон ч үнэтэй юм гарч ирээд байгаа бол гүүгл дээрээ хойно cracked эсвэл Free гэж бичвэл зохино. (winamp+cracked эсвэл free) Ер нь л үнэгүй зүйл хайхдаа, хайж байгаа зүйлийнхээ ард нь cracked(эсвэл free) гэж бичмой.Монголчууд үнэгүй юманд нусгүй гэж ...
Харин том хэмжээтэй про татах гэж байгаа бол хамгийн түрүүнд монголын варез сайтуудаар хайвал зохистой байх.Татахад хурдны хувь ч , таслалдах магадлалын хувьд гадаадын сайтуудаас илүү байх болно. Яахав гадаадын сайтын Premium эрхийн хувьд хаана ч хүрэхгүй ч жирийн Free эрхтэй нь харьцуулвал хол илүү шүү! Хайх арга site:share.gogo.mn winamp гэх мэтээр бичмүю. (site:share.duugi.com winamp гэх мэт)
Харин site: гэж хайхыг хөнгөвчлөхийг хүсэл uvrx.com руу орж хайгаарай. All гэдэг сонголтыг нь сонгож байгаад хүссэн зүйлээ хайгаад байждээ ! Нэг юмыг анхааруулж хэлэхэд энэхүү сайтанд зөвхөн том том гэсэн варез сайтууд байдаг. Мэдээж монголын share.gogo.mn эсвэл share.duugi.com байхгүй бөлгөө.
Миний хувьд дуу татах гэж энэ сайт руу байнга хандалт хийдэг.
Эсвэл том варез сантай сайтаас хайгаад үзээрэй ddlspot.com эсвэл rapidshare1.com-аас хайвал том том мэдээллийн сангаас нь хайсан зүйлээ олох боломжтой.

Эцэст нь хэлэхэд хүссэн зүйлээ саадгүй олоход чинь амжилт хүсье!~

Интернет бол хамгийн том LAN сүлжээ ... Интернетийг өөрийнхөөрөө тодорхойлов

___________
it's show time

No comments: