Friday, January 15, 2010

Windows Firewall

Сайн байцгаана уу? ~ Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье! ~


Та ямар internet service provider-тай вэ? Өөрөөр хэлбэл та ямар компаниас интернетийн үйлчилгээ авдаг вэ л гэж асуух гээд л байна лдаа. Миний хувьд Citinet-тэй. Гэвч ситинет нь сүлжээний хамгаалалт хувьд жоохон учир дутагдалтай юм шиг санагддаг. Учир нь би өөрийнхөө байранд тавьсан ситинеттэй зарим компьютер рүү орж болж байнаa.Хэдий хамгаалалтын хувьд багахан дутагдалтай ч гэсэн хурдны хувьд үнэхээр сайн шүү. Дээр нь тасрана гэж бараг байхгүй.(магтав)
Эдгээр хүмүүс компьютердээ Windows Firewall-аа асаагаагүй гарууд гэж ойлгож байгаа.Нэг ёсны нэг байрны хүмүүсийн дунд нэг switch, hub тавьсанаас болж, нэг сүлжээ үүссэнээс , дээд айлынхаа компьютер рүү нэвтрэж болж байгаа байх лдаа. Мэдээж эдгээр хүмүүсийн компьютер лүү public хандалттай бүх document(shared documents) рүү орж , үзэж, татаж болж байна. Энэ хүмүүсийн талаархи бүх мэдээллийг авч болж байна.
Мэдээж өөрийнхөө лаптопыг бол хамгаалах аргатай л даа. Firewall болон миний компьютер лүү дотоод сүлжээгээр хандахад нэр , нууц үг асуудгаар болгосон. Яахав тийм найдвартай биш ч гэсэн ямар л байсан хэр баргийн хүн миний лаптоп руу нэвтрэх боломжгүй.
Тэгэхлээр ер нь хэрэгцээгүй юм шиг байдаг Firewall маань хэрэгтэй эд байна шүү. Хэн нэгэнд өөрийнхөө компьютерийг ухуулахгүйн тулд Firewall-аа асаагаарай гэж зөвлөх байна.

___________
it's show time

1 comment:

martin_u said...

Гялаалай Сэкэ