Wednesday, January 6, 2010

Laptop-оо гэж сонин эд юмаа

Сайн байцгаана уу? ~Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье~


Энэ удаа одоо хүмүүсийн ердийн хэрэглээ болоод байгаа Notebook(laptop)-ний талаар, Laptop сонгох гэж юу хүмүүст болон компьютерийн зарим нэг үзүүлэлтийг нь тайлбарласан бичлэг оруулмаар санагдлаа.Ер нь бол нэрийг орчуулбал тэмдэглэлийн дэвтэр гэсэн үг юм. Яагаад анхандаа тэгэж нэрлэж байсан гэвэл хурд удаан, ердөө бичих эсвэл тэмдэглэх зорилготойгоор гаргаж байж. Удалгүй Нанотехнологийн ачаар компьютерийн микро чипнууд улам жижгэрснээр Personal Computer(PC эсвэл Desktop) буюу ширээний компьютерээс борлуулалтаараа давах болжээ. Удалгүй нэр ч өөрчлөгдөж, Laptop буюу зөөврийн компьютер гэх болж.
Бараг бүтэн жилингээ ээж,аавыгаа шаналгаж байж , түрүүхэн буюу 1 сарын 4нд , өөрийнхөө төрсөн өдрөөр шинэв шинэхэн Laptopтой боллоо. Ер нь бол их дажгүй үзүүлэлттэй зөөврийн машинтай болсон гэж бодож байгаа. Машин гэж автомашин биш шдээ. Хүмүүс ер нь машин гэхлээр заавал автомашин гэж боддог юм шиг байгаан . Уул нь бол Механик эсвэл автомат ажиллагаатай ямар ч техникг машин гэдэг байхаа. Заза тэс өөр зүйл рүү хадуураад явах нь .

Мэдээж авахаасаа жоохон судалж үзсэн юм. HP-ийнх бол Laptop-оо 5 ангилж, Үүнд :
1.Basic(анхан шатанд) - Электрон шуудангаа шалгаж,Microsoft Office дээр ажиллаж, notepad,wordpad дээр юм бичих зорилготой .Энд мэдээж Mininotebook гэх тодотголтой laptopнууд орно.Үзүүлэлтүүд нь 1.6 Ghz-ийн процессорын ерөнхий хурдтай 512KB L2-ийн процессорын шуурхай санах ой 533 Mhz FSB-ийн эх хавтантайгаа харьцах процессорын ерөнхий хурдтай Atom төрлийн процессортой(хүнээр бол толгой нь юм),1GB-ийн мэдээлэл агуулах чадалтай 1 DIMM-ийн микросхем нь хоёр талдаа суурилсан DDR2 төрөлтэй шуурхай санах ой, 160 GB-ийн багтаамжтай 5400RPM-ийн эх хавтантайгаа харьцах хурдтай хатуу диск буюу HARD Disk-тай,10-11" инчийн урттай дэлгэцтэй, тэгээд мэдээж машиныхаа үзүүлэлттэй цохицох программ хангамжтайгаар дагалдаж ирдэг. Та анзаарсан бол энд график төрлийн чип эсвэл карт, CDROM эсвэл DVDROM алга.Ер нь түрүүхэнээс эхэлж процессороос тусдаа график карт laptop-д зориулж гарах болсон. Үнэ нь $300-аас эхэлнэ.

2.Everyday(өдөр тутмын) - Мэдээж Basic машины бүх ажиллах горим байгаа. Дээр нь нэмэгдээд том хэмжээний бичиг баримттай(document) ажиллах, дуу сонсож, кино гэх мэт видео үзэх зориулалттай. 2.2-2.0 Ghz,2MB L2 Cache, 512-800 Mhz Pentium R,Sempron,Athlon Dual-Core,Core 2 Duo процессортой, 1-2 GB DDR2-DDR3 төрөлтэй шуурхай санах ой, 120-аас дээш GB-ийн багтаамжтай хатуу диск ,график чип нв Intel Graphics Media Accelerator 4500MHD-ийн эх хавтантайгаа харьцах хурдтай(энд нэг юм хэлэхэд энэ бол график карт биш , процессорын нэг хэсэг болсон чип юм. Энд доор тодорхой дурьсан байгаа) ба түүнээс дээш,14" инчээс дээш урттай дэлгэцтэй, өөрт нь микрофон эсвэл вебкамера суурьлуулсан байдаг.Ихэвчлэн 64 битийн Windows Vista эсвэл Windows 7 Home Premium эрхтэйгээр ирнэ. Үнэ нь $400-аас эхэлнэ.

3.Multitasking - Basic болон Everyday машинуудын бүх горим ажиллана. Дээр нь нэмэгдээд график, мултимедиа, өгөгдлийн сантай программ бичих зориулалттай. 2,1-2,2 Ghz AMD Turion x2 dual core,Intel Pentium(R),Intel dual core процессортой, 160-aas дээш GB-ийн багтаамжтай хатуу диск, CDROM эсвэл DVD/RW ROM(Read Only Memory) буюу тогтмол санах ойтой,график чип нв Intel Graphics Media Accelerator 4500MHD ба түүнээс дээш, 14"-аас инчээс дээш урттай дэлгэцтэй, мөн микрофон болон вебкамер суурьлуулсанаар ирдэг. Бас 64 битийн Windows 7 Home Premium эрхтэй. Үнэ нь $500-аас эхэлнэ.

4.Entertainment - Basic , Everyday,Multitasking машинуудын бүх горим ажиллана. Дээр нь нэмэгдээд зураг , видео засаж бас янзлах ,тоглоом тоглох зориулалттай. 1,6-аас дээш Intel Core 2 Duo процессортой , 250-aas дээш GB-ийн хатуу диск,3-аас дээш GB DD3 шуурхай санах ой RAM(Random Access Memory), DDRDVD/RW ROM-той,график нь Intel Graphics Media Accelerator 4500MHD ба түүнээс дээш Nvidia график карт, 15"-аас дээш инчийн урттай дэлгэц,мөн микрофон ба вебкамертай. Мэдээж хэрэг 64 битийн Windows Se7eN Home Premium.Анзаарсан бол 1,6-ийн ерөнхий хурдтай процессор гэж байгаа нь энэ компьютерийн ашиглах зорилгоос хамаарч байгаа юм. Учир нь энэхүү төрлийн машинд CPU(central processor unit) бол нээх хамаагүй , учир нь тоглоход процессор бараг л хэрэг байхгүй. Гол нь RAM болоод график картнаас хамаарна. Үнэ нь $650-аас эхэлнэ.

5.Envy - Үгийг нь орчуулбал атаархмаар гэсэн үг л дээ. Бодвол дээд хүчин чадалтай гэж байгаан байлгүй дээ.2,1-аас дээших Intel Core 2 Duo, 3GB DDR3 1 Dimm ба түүнээс дээш,250 ба түүнээс дээш GB багтаамжтай Harddisk , 13" ба түүнээс дээших инчийн урттай дэлгэцтэй, 512MB ATI Mobility Radeon(TM) HD 4330 Graphics ба түүнээс дээших үзүүлэлттэй график карттай. Үнэ нь $1,700-аас эхэлнэ.

За нэг иймэрхүү ангилалаар laptop-оо laptop-ын төрөлдөө #1 гэгддэг HP ангилсан байна. Минийх бол 3 дахь нь буюу Multitasking төрлийн зөөврийн компьютер. Дээр удирдсанаар нь Intel Graphics Media Accelerator 4500MHD-г тайлбарлана гэцэн байгаа нь энэ нь Интелийн Integrated буюу эх хавтантайгаа холбогдсон нэгэн төрлийн чип юм. Бага зэргийн үзүүлэлт шаардагддаг War3 гэх мэт тоглоом ажиллана. Харин шинээр гарч байгаа том том тоглоомуудыг бол дийлэхгүй. Түүний зориулалт нь видео тоглуулах болон монитор залгах юм.Бусад үзүүлэлтүүдийг нь дор бүр нь тайлбарласан учир таны бодож байгаа, та өөрт таарсан зөөврийн компьютерээ сонгоход асуудалгүй гэж бодож байна.

Гадаадаас авах бол .
Энэ албан ёсны HP гэх мэт сайтаас онлайн худалдаа хийхэд rebate гээд татвар авдагийн билээ.Тэр нь бараг $100 шахав доллар болдог.Тэгээд Cargo буюу тээврийн хөлс гээд $180 нэмэгдэнэ.Зөөврийн компьютерээс чинь бусад гээд бараг л $300 орчин болно. Ер нь л хүнээр захиулж, авчирсан л нь дээр юм байналээ.

___________
it's show time

2 comments:

martin_u said...

Хэрэгтэй юм байнаа.Баярлалаа гэж...

Anonymous said...

hi amjilt xvse estoi xergetei medelel b.diim b,na vrgelj xotolj b,gaarai b,nag unshij b,na za amaraa