Friday, January 8, 2010

Спорт ба бодрол 3 - Liverpool FC

Сайн байцгаана уу? ~ Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье !~


Уламжлал ёсоор энэ удаа Liverpool-ын тухай бичих ээлж нь байхаа. За ингээд эхлье . Liverpool-ын хотон шувуунууд гэхлээр таны бодолд хамгийн түрүүнд юу бууддаг вэ? Миний хувьд гэвэл нөгөө We'll Never Walk Alone - гээд бид хэзээ ч ганцаараа алхахгүй гэдэг хотон шувуунуудын сүлд дуу хамгийн түрүүнд толгойд буудаг. Бас Steven Gerrard-ын ониж байгаа харц яахын аргагүй буудагдаа. Аргагүй Ливерпүүл байтугай Английн хөлбөмбөгийн нүүр царай болсон хүндээ.Түүхийн хувьд авч үзвэл английн дээд лигийн үнэлэхүй аварга - 18 удаагийнх, гэвч түрүү жил Manchester United баг түрүүлснээр хэзээ ч эвдэгдэхгүй гэж яригдаж байсан лигийн түрүүтэйн энэ зэрэгцэж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо 2 баг лигийн хамгийн их түрүүлсэн гэсэн амжилттай цугтаа зогсох болсон. Ер нь бол Barclays Premier League гэдэг нэртэй болсоноос хойш түрүүлж үзээгүй л байна даа. Уул нь Капитан Steven Gerrard-ын мөрөөдөл гэвэл одоо лигийн түрүү л болоод байх шиг байна.
Түрүү жил бол Липерпүүл ид мандаж байсандаа , таарсан баг болгоноо шүүрдэж хаяж, тэр бүү хэл өнгрөгч жилийн лигийн title-н эзэн Манчестерийг 5-1-ээр Олд Траффортд бут ниргэсэндээ. Дээр Pepe Reina гэдэг нөхрийн хаалганд гоал орох гэж их зүдэрдэг байсандаа. Өнгөрсөн жил ердөө 2 хожигдсон байж түрүүлж чадаагүй.Гэвч одоо энэхүү амжилт нь түүх болж үлджээ.
Одоогоор лигийн 33 оноотойгоор 7д явна.Энэ жил багаас Хави Алонсо,Алваро Арбелоа хоёр явсан бөгөөд Реал Мадрид 2ууланг нь мөнгөөр зодож авсан.Хави Алонсогийн үүрэг роллыг явуулсан хойно нь Ливерпүүлийн Хотон шувууд ялагдал бүрийнхээ тоогоор ойлгож байх шиг байна.Түүний хамгаалалт,хууралт,дээр нь довтолгоо эхлүүлэх чадвар буюу ойрын one-touch пассууд,холын гайхалтай кросс пасууд,Freekick ба CornerKick-ээс өшиглөх "май ингээд гоал оруул" гэсэн аятай мм хэмжсэн пассууд гэх мэт хийдэг байсан зүйлүүд нь энэ багт дутагдаж байна. Арбелоа ч яахав түүний орыг залгах хүн байна.Глен Жонсон гээд экс Челси нөхөр энэ жил уул нь их эр хүчтэй эхлүүлсэндээ. Глен Жонсон тэр бүү хэл Английн шигшээ багтаа анх удаагаа дуудагдсан. Гэвч гэмтэлээс болоод бас л өөдөлсөнгүй. Ялангуяа Арсеналтай болсон тоглолтонд жинхэнэ багаа хөөдсөндөө автогоал өөрийнхөө хаалгандаа хийж ,Аршавинг хамгаалж чадалгүй алдсанаар нөгөө Аршавин нь гоалдаж, улмаар тэрхүү тоглолтонд Арсенал Липерпүүлийг Энфилд Роад нь өвдөг сөхрүүлж чадсан. Аршавин гэснээс энэ нөхөр Ливерпүүлийн эрлэг болоод байгаа. Ялангуяа түрүү жил, Липерпүүл тухайн үед Челсид Аваргуудын лигт дөнгөж хожигдчихоод, дараа нь Арсеналыг өөрийнхөө талбайд буулгаж авбал Манчестерийн дээр гарах байсан тоглолтонд Аршавин жинхэнэ галзуурсандаа.Баруун солгойгүй Pepe Reina-н хаалгыг бөмбөгдөж 4 гоал покер!!! хийснээр Ливерпүүл 3-4 Арсенал хожиж, өөрсдөө лигийн 4т бат зогсох болж, Манчестерийн түрүүлэх замыг засаж өгсөн юм. Заза одоо одоогийн Липерпүүл рүүгээ эргээд орьё.
Уул нь энэ жил иймэрхүү байдалтай явах баг нь Манчестер Юнитед байх болов уу гэж Лиг эхлэхийн өмнө бодож байлаа. Учир нь Cristiano Ronaldo7 гээд Манчестер Юнитед,Английн лиг байтугай Дэлхийн хөлбөмбөгийн нүүр царай болсон тоглогч бас л нөгөөх галактико Реал-ын эгнээнд элсэхээр нь тэгэж бодож байсан юм. Гэвч юм гэдэг сонин юм даа.Гэтэл одоо лигийн 2т, title-н төлөөх өрсөлдөөнд гол фаворитуудын нэг болоод явж байхын. Одоогоор Роналдог үгүйлж байгаа хүн энэ багт лав алга.
Харин Ливерпүүлийнхэн Хави Алонсогоо их үгүйлж байгаа байхаа.Оронд нь авчирсан Алберто Аквиланиг хар, одоо болтол бүрэн 90 минут талбайд тоглоогүй л байна. Липерпүүлд газардсанаасаа хойш байнга л буруу гишгэх болж, бэртэл гэмтлээс салахаа байж, хийморь нь доройтоод байгаа. Нэг ном уншуулахаар болжээ. Ашгүй нэг гэмтэл нь эдгэрээд, иртэл бас формдоо орж чадахгүй, дээр нь Английн лигийн хатуу ширүүнд одоо бол дасаж өгөхгүй байгаа Ромын хан хүү.Бас түрүү жил дэлхийн хамгийн шилдэг цэвэрлэгч буюу хамгаалалтын хагас хамгаалагч гэгдэж байсан El Jefecito(жижгэгхэн ахлагч)-Xavier Mascherano форм муутай байнаа. Гэмтэлээс эргэж ирээд бас л гэмтсэн гээд Липерпүүлийнхний гай барцад үүгээр дууссангүй. Бас энэ асуудал болоод байгаан ойрын үед өөрийнхөө хаалганд их гоал(автогоал) хийх болоод байгаа. Нэг ёсны эмх цэгцтэй хамгаалж өгөхгүй байнаа гэсэн үг ...
Багийн үндсэн цөм болсон Steven Gerrard болоод El Nino-Fernando Torres(түрүү жилийн лигийн мэргэн бууч) хоёр байхад бүхнийг бүтээчих юм шиг санагдаж байгаа байх л даа. Үнэндээ ямар ч багт дэлхийн хэмжээний шилдэг довтлогч, довтолгооны хагас байлаа гээд хойноос ямар нэгэн дамжуулалт ирэхгүй бол гоал хийж чадахгүй шүүдээ. Дээр нь хамгаалалт гэж нэг юм байна. Хамгаалалт нь нэг л сонин болчоод байгаа маа. Миний бодлоор Ливерпүүлийн хамгаалалт муу байгаагийн шалтгаан нь Javier Mascherano-той холбоотой байгаа байх гэж бодож байна. Яахав Jamie Carragher гээд Английн шигшээн хамгаалагч байгаа боловч, энэ жил найдваргүй болоод байгаа...
Аваргуудын лигт Лион, Фиорентинод хожигдсоноор Аваргуудын лиг Ливерпүүдийн хувьд дууссан.
Ливерпүүлийн фенүүд намайг уучлаарай . Шулуухан хэлэхэд энэ жил Ливерпүүл түрүүлж чадахгүй. Эхний 4тоо ороод ирвэл тэднийх хувьд энэ жилийн хамгийн том амжилт болох байх.Яг жилийн өмнө Арсенал нэг иймэрхүү байдалтай байсандаа. Гэвч улирлын төгсгөлийн сайн хийснээр 4т эргээд орж ирсэн. Ливерпүүлийг эргээд эхний 4тоо эргээд ороод ирээсэй л гэж найдаад байж байя даа! Хэрэв Ливерпүүл иймэрхүү байдлаараа яваад байхын бол Рафаел Бенитезийн Липерпүүл дэхь кареер нээх удахгүй байхаа.
God of football bless Liverpool...

________
it's Football

No comments: